Октретекс (Oktreteks)
CJSC «Sotex «PharmFirm»
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
0.1 мг / мл-1 мл · №10
0.1 мг / мл-1 мл · №5
0.1 мг / мл-1 мл · №5
Хэрэглэх заалт
- Өвчний үндсэн шинж тэмдгийг хянах, мөн сийвэн дэх өсөлтийн дааврын (ӨД) болон инсулин төст өсөлтийн хүчин зүйл 1-ийн (ИТХ-1) түвшинг бууруулах зорилгоор акромегалитай эмчлүүлэгчдэд мэс заслын эмчилгээ болон туяа эмчилгээний үр нөлөө хангалтгүй байх тохиолдолд хэрэглэнэ.
- Октреотид® бэлдмэлийн эмчилгээг түүнчлэн мэс заслаас татгалзсан буюу эсрэг заалттай эмчлүүлэгчдийн акромегали өвчний эмчилгээнд мөн туяа эмчилгээний завсраар, курс эмчилгээний үр нөлөө бүрэн илрэх хүртэл богино хугацааны эмчилгээний журмаар хэрэглэнэ.
- Хоол боловсруулах зам (ХБЗ) болон бөөрний дээд булчирхайн шүүрлийн хавдартай холбоотой шинж тэмдгүүдийг хөнгөвчлөх:
- карциноид хамшинж бүхий карциноид хавдрууд
- ВИПомууд
- глюкагономууд
- гастриномууд/Золлингер-Эллисоны хамшинж – ихэвчлэн протонын шахуургыг дарангуйлагчид эсвэл гистамины Н2-рецепторуудын антагонистуудтай хослуулснаар
- инсулиномууд (мэс ажилбарын өмнөх шатанд гипогликемийг хянах зорилгоор, мөн түүнчлэн дэмжих эмчилгээний журмаар
- соматолибериномууд.
- Октреотид® нь хавдрын эсрэг бэлдмэл биш бөгөөд түүнийг хэрэглэснээр энэхүү бүлэг эмчлүүлэгчдийн эдгэрэлтэд хүргэхгүй болно.
- ДОХ-той эмчлүүлэгчдийн эмчилгээнд засал авахгүй байгаа суулгалт.
- Нойр булчирхайн хагалгааны дараах хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх.
- Элэгний үйл ажиллагааны өрчлөлттэй өвчтөний хэрэглээ
- Элэгний циррозтой эмчлүүлэгчдэд улаан хоолойн венийн судасны өргөсөлийн улмаас үүсэх цус алдалтыг зогсоох болон цус алдах явдал дахихаас урьдчилан сэргийлэх. Октреотидыг® эмчилгээний тусгай арга хэмжээнүүд, тухайлбал склерозжуулах эндоскопийн эмчилгээтэй хослуулан хэрэглэдэг.
Эсрэг заалт
- Октреотид буюу бэлдмэлийн найрлагад орсон бусад бодисуудад хэт мэдрэг болох нь тогтоогдсон.