Омарон (Omaron)
Hemofarm LLC
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
400 мг + 25 мг · 30 шахмал
400 мг + 25 мг · 60 шахмал
400 мг + 25 мг · 90 шахмал
Хэрэглэх заалт
- Оюун ухаан ба ой тогтоолтын үйл ажиллагаа багассан төв мэдрэлийн системийн өвчин
- Бүрдэл эмчилгээний бүрэлдэхүүнд: тархины цусны эргэлтийн дутагдал (тархины судасны атеросклероз, цус хомсролын болон цус алдалтын цус харвалтын дараах эргэн сэргэх үе), хордлого эсвэл гэмтлийн дараах энцефалопати, сэтгэл гутрал, сульдах ба эрч хүч болон хүч чадал дутагдах шинж давамгайлсан сэтгэцийн органик хам шинж, тэнцвэрийн өөрчлөлт, Меньерийн хам шинж, хүүхдийн оюун ухааны хөгжил хоцрох, Мигрень-с сэргийлэх урьдчилан, хүүхэд ба насанд хүрэгсдийн кинетозоос урьдчилан сэргийлэх
- Цээрлэлт
- Бэлдмэлийн найрлага дахь үндсэн эсвэл туслах бодист хэт мэдрэг хүмүүс, элэгний хүнд хэлбэрийн дутагдал, бөөрний хүнд хэлбэрийн дутагдал (креатининий клиренс 20мл/мин-с бага) цус алдалтын цус харвалт, паркинсонизм (ялангуяа Паркинсоны өвчин), сэтгэц хөдөлгөөний хөөрөл, Гентингтоны өвчин, жирэмсэн үе, хөхүүл үе, 5 хүртэл насны хүүхэд, лактозын үл зохицол, лактазын дутагдал, глюкоз-галактозын шингээлтийн алдагдлын хам шинж (бэлдмэл лактоз агуулдаг)