Описеф (Opicef Powder for)
PT. Otto Pharmaceutical Industries
Эмийн хэлбэр
Хөвмөлийн нунтаг
Жор бичих эмчийн ангилал
A, B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
250 мг / 5 мл-60 мл · 1 ширхэг
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Амьсгалын дээд замын халдварууд (гүйлсэн булчирхайн архаг болон цочмог үрэвсэл, залгиурын үрэвсэл, дунд чихний үрэвсэл)
- Амьсгалын доод замын халдварууд (цочмог болон архаг бронхит, бронхопневмони, уушигны үрэвсэл)
- Шээс ялгаруулах замын халдварууд (пиелонефрит, цистит, өндгөвчний үрэвсэл, эндометрит)
- Арьс ба зөөлөн эдийн халдварууд (лимфангит, абсцесс, целлюлит, буйлны үрэвсэл, мастит, хатиг, түхий)
- Яс болон үений үрэвсэл
Эсрэг заалт
- Цефалоспорины бүлгийн антибиотикт хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй