Опипрол (Opiprol)
PT. Otto Pharmaceutical Industries
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
5 мг · 30 ширхэг
Хэрэглэх заалт
- Даралт ихсэлт
- Титэм судасны эмгэг
- Зүрхний дутагдал
Эсрэг заалт
Дараах эмгэг өөрчлөлттөй өвчтөнд хэрэглэж болохгүй
- Инотропи эмчилгээг шаардагдах зүрхний цочмог дутагдал эсвэл зүрхний дутагдалын ээнэгшилын үе
- Зүрхний хамааралт шок
- Ховдол тосгуурын хориг II, III үе (зүрхэнд электрон сэдээгч хэрэглээгүй)
- Синусын зангилааны удааширал хам шинж
- Синоатриал хориг
- Шинж тэмдэгийн брадикарди
- Шинж тэмдэгийн даралт бууралт
- Бронхын багтралын хүнд хэлбэр, уушигны архаг бөглөрөлт өвчтэй
- Артерийн дахилтат бөглөрөлт эмгэгийн хожуу үе эсвэл Рейно өвчин
- Эмчилгээгүй феохромоцитом
- Бодисын солилцооны ацидоз
- Бисопролол ба түүний найрлага дах нэгдэлд хэт мэдрэг