Орамеди (Oramedi toson turkhleg)
Dongkook Pharmaceutical Co.,Ltd
Эмийн хэлбэр
Тосон түрхлэг
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1 мг- 6 г · №1
Хэрэглэх заалт
- Дараах өвчнүүдийн үед үрэвслийг намдаахад туслана.
- Зулгаралттай архаг гингивит (буйл эмгэгшин салст нь гуужих), гингивит (буйлны үрэвсэл), шархлаа буюу амны салстын үрэвсэл (шархлаа), хүнд хэлбэрийн стоматит (амны хөндийн үрэвсэл), глоссит (хэлний үрэвсэл) мөн эдгээр үрэвсэл нь шархтай хавсарсан үед тус тус хэрэглэнэ.
- Орамеди түрхлэгийг хэрхэн хэрэглэх вэ?
- Цэвэр хөвөн даавуун дээр орамедээс тавьж шархан дээрээ нимгэн үеээр түрхэнэ,энэ үед үрж арчиж болохгүй. Эхлээд элсэрхэг зүйл байгаа мэт мэдрэмж үүсгээд богино хугацааны дараа шархан дээр зөөлөн давхрага мэдэгдэнэ. Аль болох хоолны дараа түрхээрэй, унтахаасаа өмнө түрхвэл илүү үр дүнтэй. Шинж тэмдэг арилахгүй хэвээрээ байвал эмч, эм зүйч, шүдний эмчдээ хандаарай.
- Хэрэглэх үеийн болгоомжлол
- Дараах өвчтөнүүдэд хэрэглэхгүй
- Амны хөндийн сүрьеэ, вирус болон идээт халдварын үед
- Тухайн түрхлэгт хэт мэдрэг байх үед
- Тэмбүү өвчний үед
- Салхинцэцэгээр өвчилсөн байгаа үед
- Мөөгөнцөртөх өвчний үед
- Бактерийн гаралтай арьсны халдварын үед
- Ам орчмын дерматиттай өвчтөнд
- Ягаан батгатай бол
- Витамин С-ийн дутагдлаас үүссэн буйлны өвчний үед хэрэглэхгүй.
Эсрэг заалт
- Кено орал паст нь кортикостероидыг агуулдаг бөгөөд амны хөндий ба хоолойн бактерийн, мөөгөнцөрийн болон вирусийн халдвартай өвчтөн хийгээд уг бэлдмэлийн найрлагад аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.