Оспамокс (Ospamox Powder for)
Sandoz GmbH
Эмийн хэлбэр
Хөвмөлийн нунтаг
Жор бичих эмчийн ангилал
A, B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
250 мг / 5 мл-60 мл · 1 ширхэг
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
Насанд хүрэгсэд болон хүүхдийн дараах халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
- Бактерийн гаралтай цочмог синусит
- Дунд чихний цочмог үрэвсэл
- Стрептококкын гаралтай цочмог тонзиллит ба фарингит
- Архаг бронхитын хурцдал
- Эмнэлгийн бус уушгины үрэвсэл
- Цочмог цистит
- Жирэмсэн үеийн шинж тэмдэггүй бактериури
- Цочмог пиелонефрит
- Балнад, иж балнад
- Нэвчээс (флегмон) болон тархсан шүдний буглаа
- Хиймэл үений халдвар
- Helicobacter-ыг устгах
- Лаймын өвчин
- Эндокардитаас сэргийлэх
- Бактерийн эсрэг эмийг хэрэглэх тусгай удирдамжинд анхаарал хандуулах хэрэгтэй.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч болон туслах бодис, ямар нэгэн пенициллинд хэт мэдрэгшилтэй хүмүүс
- Бета-лактамын бусад бэлдмэлд (жишээ нь цефалоспорин, карбапенем, монобактам) хүнд явцтай түргэн хэлбэрийн харшлын урвал (жишээ нь анафилаксси) илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүс