Панангин (Panangin)
Gedeon Richter Plc
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Зүрхний архаг эмгэг (зүрхний дутагдал, зүрхний шигдээсийн дараа) болон зүрхний хэм алдалт (голдуу ховдлын гаралтай)-ыг нэмэлт эмчилгээ байдлаар хэрэглэнэ.
- Хуруувчин цэцгийн бэлдмэлтэй нэмэгдэл эмчилгээнд хавсарч хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бөөрний архаг болон цочмог дутагдал, Аддисоний эмгэг, ховдол тосгуурын III зэргийн хориг, зүрхний гаралтай шокын байдал (артерийн даралт 90мм муб-аас доош байх).
- Найрлагад хэсэгт заагдсан бэлдмэлийн үйлчлэгч бодис болон туслах бодист хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхгүй.