Парацетамол (Paracetamol)
Incepta Pharmaceuticals Limited
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
500 мг · 10×20 шахмал
Хэрэглэх заалт
- Неврит, невральги, толгойн өвдөлт, шүд өвдөх, чихээр хатгах, бүх бие янгинаж өвдөх, миальги, үе мөчний багавтар өвдөлт, хэрлэгийн улмаас үүссэн өвдөлт, ханиад шуухинаа хүрэх болон сарын тэмдгийн өөрчлөлтийн өвдөлт зэрэг өвдөлт халууралт бүхий бүх тохиолдолд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Элэг, болон бөөрний хүнд хэлбэрийн дутмагшил, глюкоз-6-фосфатдегидрогеназа ферментийн дутмагшил, цусны хүнд хэлбэрийн эмгэгтэй болон парацетамолд хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.
- Архаг архичин, бөөр, элэгний хүндэрсэн эмгэгтэй, хөхүүл ба жирэмсэн эхчүүдэд болгоомжтой хэрэглэнэ.