Парол Хот (Parol Khot)
Atabay İlaç Fabrikası A.Ş
Эмийн хэлбэр
Ууж хэрэглэх уусмал бэлтгэх нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
500 мг + 60 мг + 4 мг · №12
Хэрэглэх заалт
- Хүүхдийн Тайлол®Хот бэлдмэлийг ханиад томууны шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Цээрлэлт:
- Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, хүнд явцтай зүрх, бөөр, элэгний өвчтэй хүмүүс, түүнчлэн сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд буюу эсвэл бэлдмэлийг хэрэглэж буй үед МАО ферментийг хориглогч бэлдмэл хэрэглэж байгаа хүмүүс зэрэгт тус тус хэрэглэхгүй.
- Онцгой анхааруулга!
- Элэг, бөөр, зүрх, уушгины өвчтэй хүмүүс, цус багадалттай өвчтөн бэлдмэлийг эмчийн хяналтан дор хэрэглэнэ.
- Child-Pugh-ын ангиллаар С бүлэг бүхий элэгний дутагдалтай өвчтөн бэлдмэлийн тунг 50% хүртэл багасгаж хэрэглэнэ.
- Хүүхдийн 5 өдрөөс олон хоног үргэлжилж буй өвдөлт болон 3 өдрөөс дээш үргэлжилж байгаа буюу эсвэл дахилтат 39,5°С-аас дээш халууралтын үед бэлдмэлийг эмчийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болохгүй.
- Псевдоэфедрин нь артерийн даралт хэвийн хүмүүсд судас нарийсгах үйлдэл үзүүлдэггүй боловч түүнийг артерийн даралт өндөр хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Учир нь судас нарийсгах үйлдэл үзүүлж болзошгүй.
- Артерийн даралт ихсэх өвчтэй, зүрхний дутагдалтай, чихрийн шижинтэй, бамбай булчирхайн дааврын үйл ажиллагааны ихсэлттэй (гипертиреодизм), багтраатай, нүдний даралт ихсэх өвчтэй хүмүүст Хүүхдийн Тайлол®Хот бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. Даралт бууруулах эм, сэтгэл уналын эсрэг эм хэрэглэж байгаа өвчтөн Хүүхдийн Тайлол®Хот бэлдмэлийг хэрэглэхээсээ өмнө эмчээс зөвлөгөө авах шаардлагатай.
- 6-аас доош насны хүүхэд зөвхөн эмчийн хяналтанд хэрэглэнэ.