Дэд гарчиг
Пегнано (Pegnano)
Nanogen Pharmaceutical Biotechnology JSC.
- Эмийн хэлбэр
- Тарилгын уусмал + тариур
- Олон улсын нэршил
- Пэгинтерферон альфа-2а (Peginterferon alfa-2a)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
180 мкг-0.5 мл · №1
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Хепатитын В вирус:
- Хистологоор үрэвсэл эсвэл фиброз илэрсэн, өссөн, вирусийн репликаци нотлогдсон, HBeAg эерэг эсвэл сөрөг ээнэгшил бүхий элэгний өвчтэй насанд хүрсэн хүнийг Пегнано-гоор эмчилнэ.
- Хепатитын Д вирус (ХДВ) нь репликацдаа (олшрох) Хепатитын В вирусийг ашигладаг вирус юм. ХДВ нь ХВВ-тэй нэг зэрэг, эсвэл дараалсан халдвар хэлбэрээр байна. Практик зөвлөмжид ХДВ–ийг ХВВ-тэй хамтад нь эмчлэхийг заадаг.
- Хепатитын Ц вирус:
- Эмнэл зүйн хувьд тогтвортой ДОХ хавсарсан болон, ээнэгшил бүхий элэгний хатууралтай өвчтөнийг оролцуулаад ийлдсэнд ХЦВ-РНХ эерэг архаг Ц хепатиттай өвчтөнд Пегнано-г хэрэглэнэ.
- Архаг Ц хепатиттай өвчтөнд Пегнано-г рибовиринтэй хамт хэрэглэх нь тохиромжтой хослол юм. Пегнано ба рибовирины хослол нь анх хэрэглэж буй хийгээд өмнө нь дан алфа интерферон (ПЕГ болон ПЕГ-гүй) болон интерферон, рибовирины хослол хэрэглээд эмчилгээ амжилтгүй болсон өвчтөнүүдэд заалттай. Дан эмчилгээ нь ихэнхдээ рибавирин тохиромжгүй болон эсрэг заалттай өвчтөнүүдэд хэрэглэнэ.
- Архаг Д хепатит:
- Хистологоор үрэвсэл эсвэл фиброз тодорхойлогдсон, АЛАТ өссөн, вирусийн олшролт илэрсэн, элэгний ээнэгшил бүхий Архаг Д хепатиттай насанд хүрсэн өвчтөний эмчилгээнд Пегнано-г хэрэглэнэ.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
АЛАТ
Аланинаминотрансфераза – Alanine aminotransferase
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Дархлалын Олдмол Хомсдол/ДОХ/ (AIDS)
ХДХВ-ийн ачаалал нэмэгдэх тусам дархлааны үйл ажиллагаа унадаг. ХДХВ-ийн халдвар авсан хүмүүс оппортунист халдвар авах эрсдэл нэмэгдэж, зарим төрлийн хавдарт өртөмтгий болдог. Энэ нөхцөл байдал нь ихэвчлэн CD4 эсийн тоо 200 эс/мкл-с бага буюу Дархлалын Олдмол Хомсдолын үед тохиолддог. Үүнийг ДОХ-г тодорхойлох нөхцөл байдал хэмээн нэрлэдэг.
Элэгний хатуурал (Liver Cirrhosis)
Олон янзын шалтгааны улмаас элэгний цуллаг болон судасны тогтолцоо түгмэлээр гэмтэн, үйл ажиллагаа бүхий эсийн тоо эрс цөөрч, элэгний хэвийн бүтэц, агууламж эвдрэн, холбогч эдийн хатуурал, зангилаат бүрдэл үүсч, элэгний дутмагшил, үүдэн венийн даралтын ихсэлтэнд хүргэдэг архаг даамжрах явцтай эмгэгийг элэгний хатуурал буюу цирроз гэнэ.
Нуклеотидууд, ДНХ ба РНХ (Nucleotides, DNA, and RNA)
Амьд биетийн удамшлын мэдээлэл нь нуклейн хүчил хэлбэрээр хадгалагддаг. Нуклейн хүчилд ДНХ (дезоксирибонуклейн хүчил) болон РНХ (рибонуклейн хүчил) хамаарна.