Пентафлуцин-Бронхо (Pentaflutsin-Bronkho)
J.S.C Uralbiopharm
Эмийн хэлбэр
Уусмал бэлтгэх мөхлөг
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
5 г · No10
Хэрэглэх заалт
- Пентафлуцин-Бронх-г насанд хүрэгчдэд өндөр халуурах, бие жихүүцэх, бие өвдөх, толгой өвдөх, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг дагалдсан амьсгалын замын цочмог өвчин (АЗЦӨ) болон амьсгалын замын вирусын гаралтай цочмог халдварын (АЗВГЦХ) шинж тэмдгийн эмчилгээнд,цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл,ховхорход төвөгтэй өтгөн цэр, халдварт өвчний үед биеийн эсэргүүцлийг өвөрмөц бусаар нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэг.
- Элэг, бөөрний үйл ажиллагааныхүнд хэлбэрийн дутагдал.
- Цус алдах хандлагатай цусны өвчин.
- Шархлаат өвчин (сэдрэлийн үе)
- Чихрийн шижингийн дасан зохицол алдагдсан үе
- Глюкозо-6-фосфатдегидрогеназын дутагдал.