Пламед (Plamed)
Korea Drug Co.,Ltd
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
97.875 мг (клопидогрел 75 мг) · 30 шахмал
Хэрэглэх заалт
- Насанд хүрэгсдийн атеросклерозын шинж тэмдэг бүхий цус хомсролын цус харвалт, зүрхний булчингийн шигдээс буюу эсвэл захын артерийн судасны эмгэгшил
- Насанд хүрэгсдийн титэм судасны цочмог хам шинж [тогтворгүй зүрхний бах буюу эсвэл Q-шүдгүй зүрхний шигдээс], титэм судасны ажилбар (PCI: percutaneous coronary intervention) (стенттэй болон стентгүй)-аас үүдэлтэй эмийн эмчилгээ хийлгэж байгаа байгаа болон хийлгэх шаардлагатай өвчтөн, атеросклерозын шинж тэмдгийг арилгах зорилгоор титэмийн артерийн судас залгах ажилбар (CABG: coronary artery bypass grafting) бүхий (амь насанд халтай зүрх судасны эмгэгшилүүд, зүрхний булчингийн шигдээс, цус харвалт буюу архаг цус хомсрол) насанд хүрсэн өвчтөнүүд
- Судасны хүндрэл үүсгэх нэг буюу хэд хэдэн өндөр эрсдэлт хүчин зүйл бүхий тосгуурын фибрилляцитай, К витамины антагонист хэрэглэх боломжгүй, цус алдах эрсдэл багатай насанд хүрсэн өвчтөнд атеросклерозын болон тромбоэмболийн түүний дотор цус харвалт үүсэх эрсдлийг бууруулах зорилгоор хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Эмийн найрлагад орсон идэвхтэй болон аль нэгэн туслах бодисуудад хэт мэдрэгшилт
- Элэгний хүнд хэлбэрийн дутмагшил
- Идэгдмэл шархлааны буюу гавлын доторх цус алдалт зэрэг идэвхтэй эмгэг цус алдалт
- Хөхөөр хооллолт
- Глюкоз-галактозын шимэгдэлт дутмагшил буюу Лапп лактазын дутмагшил зэрэг галактоз үл тэвчих удамшлын ховор эмгэгтэй өвчтөнүүд.