Opens in a new tab
Нэвтрэх
  • Плавикс (Plavix)

    Sanofi Winthrop Industrie - Synthelabo
    Эмийн хэлбэр
    Хальсан бүрхүүлтэй шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    D
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    75 мг · 28 шахмал
    ЭМД-ийн хөнгөлөлт
    Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Атеротромбозын хүндрэл үүсэхээс сэргийлэх 

    • Насанд хүрэгсдийн зүрхний булчингийн шигдээс (хэдэн өдрөөс 35 өдөр хүртэл), цус хомсролын цус харвалт (7 өдрөөс 6 сар хүртэл) буюу эсвэл оношлогдсон захын артерийн судасны бөглөрөлт өвчин 
    • Титэм судасны цочмог хам шинж бүхий насанд хүрэгсэд 
      • ST сегмент нь өргөгдөөгүй өвчтөн (тогтворгүй буюу эсвэл Q шүдгүй ), үүнд титэм судсанд стент тавиулсан өвчтөн хамаарна. 
      • Бүлэн хайлуулах эмийн эмчилгээ явуулах боломжтой болон эмийн эмчилгээний үед ST сегмент нь өргөгдсөн (зүрхний цочмог шигдээс) өвчтөн (ацетилсалицилын хүчилтэй хамт хэрэглэнэ.): 

    Атеротромбын болон тромбэмболийн хүндрэлээс (цус харвалт, тосгуурын фибриляцийн үед (мерцательный аритми)) сэргийлэх 

    • Тосгуурын фибриляцитай (мерцательный аритми) өвчтөн: цус алдалт үүсэх эрсдэл багатай болон шууд бус үйлдэлтэй цусны бүлэгнэлтийг саатуулах эм хэрэглэхэд тохиромжгүй, судасны хүндрэл үүсгэх дор хаяж 1 эрсдэл хүчин зүйлтэй өвчтөн (ацетилсалицилын хүчилтэй хамт). 

    Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ. 

    • Клопидогрел болон бэлдмэлийн найрлага дахь туслах бодист хэт мэдрэг өвчтөн 
    • Хүнд явцтай элэгний дутагдал 
    • Цочмог цус алдалт, жишээ нь идэгдмэл шархлаанаас цус алдах, гавлын доторх цус харвалт 
    • Лактоз зохидоггүй удамшлын ховор эмгэг, лактазын дутагдал, глюкоз-галактозын шингээлтийн алдагдал 
    • Жирэмсэн ба хөхүүл үе (жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ гэсэн хэсгийг үз) 
    • 18 хүртэл насны хүүхэд (эмчилгээний үр нөлөө болон аюулгүй эсэх нь тогтоогдоогүй) 

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !