Полькодерм ТЦ (Polkoderm TTs)
Tarchomin Pharmaceutical Works ''Polfa" S.A
Эмийн хэлбэр
Аэрозол, цацлага
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
17.3 г · №1
Хэрэглэх заалт
- Тетрациклинд мэдрэг, нэг ба түүнээс дээш төрлийн нянгуудаар үүсгэгдсэн төрөл бүрийн
- Хоёрдогч халдвар орж хүндэрсэн арьсны харшил
- Түлэгдэлт, хөлдөлтийн 1-р зэрэглэлд
- Хөлийн шарханд
- Полькодерм ТЦ эмийг хэрэглэхийн өмнө заавал мэдвэл зохих зүйлс.
- Полькодерм ТЦ-г хэзээ хэрэглэхгүй вэ?
- Хэрэв эмчлүүлэгч:
- Тетрациклин, триамцинолон буюу эмийн найрлагад орсон (6-р хэсгийг хар) аль нэгэн бодист харшилтай бол
- Арьсны мөөгөнцөр, вирусын халдвар, арьсны сүрьеэтэй
- Арьсны ургацаг болон хорт хавдрын урьдал өвчнүүдэд
- Энгийн болон ягаан батга
- Уруул орчмын арьс үрэвсэх үед
- Бэлэг эрхтэн, анус орчмын арьсан дээр байгаа ердийн болон идээт тууралтын үед хэрэглэхийг хориглоно.
- Полькодерм ТЦ-г ямар тохиолдолд маш болгоомжтой хэрэглэх вэ?
- Полькодерм ТЦ-г зөвхөн гадуур арьсанд цацаж хэрэглэнэ.
- Бэлдмэлийг салст бүрхүүлд хүргэхээс зайлсхийх.
- Бэлдмэлийг нүдэнд орохоос болгоомжил. Хэрэв нүдэнд орвол бүлээн усаар сайтар угаах шаардлагатай.
- Амьсгалын замаар орохоос болгоомжил.
- Арьс цочирвол нэн даруй эмчид хандах хэрэгтэй. Эмч эмийг солих эсэхийг шийднэ.
- Эмийг удаан хугацаагаар хэрэглэхэд судас өргөсөх, арьс хатингарших эрсдэл өндөр байдаг. Иймд нүүрний арьсанд маш болгоомжтой хэрэглэнэ.
- Эмийг арьсанд хэрэглэхдээ дарж боож болохгүй. Даралттай бооход эмийн бэлдмэл арьсаар дамжин цусанд орсноор тетрациклин ба триамцинолоны гаж нөлөө идэвхжих боломжийг бий болгодог.
- Триамцинолон арьсаар арьсаар дамжин цусанд шимэгдсэнээр бие махбодын дархлааг бууруулах үйлдэл үзүүлнэ. Тийм учраас бэлдмэлийг хэрэглэж байх үед өвчтөн вирусын халдвараас /салхин цэцэг, корь/ болгоомжлох хэрэгтэй.
- Бэлдмэлийг их хэмжээний талбайд удаан хугацаагаар буюу шарханд цацаж хэрэглэх үед
- Триамцинолон стеройд бүтэцтэй бэлдмэл тул цусанд нэвчин орсноор гипофиз болоод бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг дарангуйлах /Кушингийн синдром, цусан дахь сахар ихсэх/ зэрэг гаж нөлөөний шинж илэрч болзошгүй
- Эдгээр гаж нөлөө илэрвэл эмчид хандах хэрэгтэй. Эмч цаашид Полькодерм ТЦ бэлдмэлээр эмчилгээг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ.
- Эмчилгээний үед бэлдмэлийн найрлагад байгаа тетрациклины нөлөөгөөр арьс болон хэт ягаан туяанд хэт мэдрэг болдон учир арьсны эм түрхсэн хэсгийг нарны шууд гэрэлд байлгахаас зайлсхийх хэрэгтэй. Арьсны харшлын шинж тэмдгүүд /фотодерматит/ илэрч болзошгүй.
- Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхэд тетрациклинд тэсвэртэй нянгууд болон мөөгөнцөрийг олшруулах, тетрациклины харшил илрэх бөгөөд энэ тохиолдолд эмч нянгийн эсрэг болон мөөгөнцөрийн эсрэг болон мөөгөнцөрийн эсрэг эмчилгээг хийх шаардлагатай.
- 3-аас дээш насны хүүхдэд туйлын болгоомжтой хэрэглэнэ. Хүүхдийн биеийн жинг биеийн гадаргуутай харьцуулах харьцаа насанд хүрэгсэдийнхээс их байдаг учраас хүүхдэд гипоталамус-гипофиз (өнчин тархи)-бөөрний дайврын /жишээ нь. Кушингийн хам шинж/ үйл ажиллагааг дарангуйлдаг гаж нөлөө илэрч болзошгүй.
- Кортикостеройдуудыг удаан хугацаанд хэрэглэвэл хүүхдийн өсөлт хөгжилд нөлөөлөх талтай.
- Дээр дурьдсан анхааруулгаас илэрвэл эмчдээ хандах шаардлагатай.
- Полькодерм ТЦ эмийг бусад эмүүдтэй хамт хэрэглэх
- Хамт хэрэглэсэн эмүүд ямар нэг байдлаар харилцан үйлчлэлд орох буюу арьс цочроох, үйлчлэгч бодисын концентрацид нөлөөлөх учраас Та одоо хэрэглэж байгаа болон ойрын хугацаанд хэрэглэсэн эмүүдээ эмчлэгч эмчдээ заавал мэдээл.