Повидон йод (Povidon Jod)
Green pharmaceutical Co.,Ltd
Эмийн хэлбэр
Гадуур хэрэглэх уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
10%-25 мл · №1
Хэрэглэх заалт
- Халдварлагдсан шарх, бүдүүрэлтийн болон тэжээлгүйдлийн яршил, цооролт, арьсны түлэгдэлт, хагалгааны дараах шарх, янз бүрийн шалтгаантай шархны (хэлбэргүй шарх, шалбархай, зүсэгдсэн, дулааны) цэгцлэлт хийх анхны тусламжийн үед халдваргүйжүүлэх зорилгоор катетер, гуурс, гоожуурга орчмын арьсыг халдваргүйжүүлэх, арьсны идээт үрэвсэл, бактер вирусээр үүсгэгдсэн арьсны үрэвсэл зэргийн үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Дараах тохиолдлуудад хэрэглэхийг хориглоно.
- Йод болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс
- Бамбай булчирхайн үйл ажиллагаа ихсэх (гипертиреоз)
- Бамбай булчирхайн аденом
- Цацраг идэвхт йодын эмчилгээний үед болон түүний өмнө ба дараа
- 6 хүртэлх насны хүүхэд.