Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Предникорт

    PT. Phapros Tdk
    Эмийн хэлбэр
    Тарилгын уусмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    125мг – 1

    Савлагаа: 1
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    тарилгын уусмал | FT20170223AP06035
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Meтилпреднизолон натрийн сукцинатыг ууж хэрэглэх эмчилгээнд тэсвэржилгүй эмчлүүлэгчдэд, дараах тохиолдлуудад хэрэглэнэ. Үүнд:
    • Дотоод шүүрлийн эмгэгүүд: Бөөрний дээд булчирхайн анхдагч буюу хоёрдогч дутагдал (сонгох эмүүд нь гидрокортизон эсвэл кортизон; минералокортикоидтой хамт хэрэглэх боломжтой нийлэг аналогуудыг хэрэглэж болох юм), бөөрний дээд булчирхайн цочмог дутагдал (сонгох эмүүд нь гидрокортизон эсвэл кортизон; минералокортикоидын нэмэлт ялангуяа хэрэглэгддэг нийлэг аналогууд шаардлагатай болж болзошгүй), мэс заслын өмнө болон хүнд хэлбэрийн гэмтэл эсвэл өвчин эмгэгийн үед, бөөрний дээд булчирхайн дутагдал нь батлагдсан буюу бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа алдагдсан эмчлүүлэгчид, хэрэв бөөрний дээд булчирхайн дутагдалтай буюу сэжигтэй тохиолдолд уламжлалт эмчилгээнд хариу үзүүлээгүй шок, бөөрний дээд булчирхайн удамшлын гиперплази, хорт хавдартай холбоотой гиперкальцеми болон идээлээгүй тиреодит.
    • Коллагены эмгэгүүд (Дархан бүрдлийн эмгэг): Хүндрэлийн үед эсвэл өвөрмөц тохиолдлуудад үндсэн эмчилгээ байдлаар: системний люпус эритематоз, цочмог ревматоидны кардит болон системийн дерматомиозит (полимиозит)
    • Арьсны эмгэгүүд: Цэврүүнцэрүүд, олон хэлбэрт улайралтын хүнд хэлбэр (Стивен-Жонсоны хам шинж), гуужилтат дерматит, герпес төст цэврүүт арьсны үрэвсэл, хүнд хэлбэрийн себорреины дерматит, микозиз фунгоидис.
    • Харшил: гуурсан хоолойн багтраа, хавьтлын дерматит, атопик дерматит, ийлдсийн өвчин, улирлын буюу байнгын харшлын ринит, эмийн хэт мэдрэгшлийн хариу урвал, чонон хөрвөс цус сэлбэлтийн хариу урвал болон төвөнхийн халдварын бус цочмог хаван (эмийн сонголт нь Эпинефрин).
    • Нүдний эмгэг: нүдний герпес зостер, ирит, иридоциклит, хориоретинит, арын тархмал увеит болон хориоидит, кератит, симпатик офталми, харшлын коньюктивит, харшлын шалтгаант эвэрлэгийн захын шархлаа болон нүдний мэдрэлийн үрэвсэл.
    • Ходоод гэдэсний эмгэг: шархлаат колит, нарийн гэдэсний хэсэг газрын үрэвсэл
    • Амьсгалын замын эмгэг: шинж тэмдгийн саркоидоз, бериллиоз, сүрьеэгийн эсрэг тохирох хими эмчилгээг хавсруулан хэрэглэх үед үүсэх тархмал буюу үсэрхийлсэн уушгины сүрьеэ, Лоэффлерийн хам шинж болон бөглөрөлтөт пневмонит.
    • Цусны эмгэг: цус задралын (aутоиммуни) цус багадалт, насанд хүрэгчдийн шалтгаан тодорхойгүй тромбоцитопенийн пурпур, эритробластопени, гипопластик цус багадалт.
    • Неопластик эмгэг: Насанд хүрэгчдийн хавдрын эцсийн шатанд амьдралын чанарыг сайжруулахын тулд лейкеми болон лимфомын мөн хүүхдийн цочмог лейкемийн хөнгөвчлөх эмчилгээнд
    • Хавагнах: шалтгаан тодорхойгүй хэлбэр эсвэл люпус эритематозын шалтгаант, уремигүй нефротик хам шинжийн үед шээсээр уураг ялгарахыг багасгах буюу шээс ялгаралтыг ихэсгэх
    • Мэдрэлийн тогтолцоо: тархмал склерозын цочмог хүндрэл.
    • Бусад: сүрьеэгийн эсрэг тохирох хими эмчилгээтэй хослуулан хэрэглэх үед субарахноид хориг бүхий сүрьеэгийн менингит, мэдрэлийн болон зүрхний булчингийн гэмтэл бүхий трихинеллез
    • Системийн мөөгөнцөрийн халдвар болон эмийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг
    • Дутуу төрсөн нярай.
    • Эмийн гаж нөлөөнууд:
    • Шингэн болон электролитын өөрчлөлт: натри болон усны эргэн шимэгдэлт, кали багасах ба гипокалеми бүхий алкалоз.
    • Яс булчин: булчин сулрах, стероид миопати, яс сийрэгжих, асептик некроз, шөрмөс урагдах, эмгэг хугарал, нугалам дарагдсан хугарал.
    • Ходоод гэдэс: идэгдмэл шархлаа нь цоорол болон цус алдалттай байж болзошгүй, эзофагит, аланин трансаминаз (AST, SGOT), болон аспартат трансаминаз (ALT, SGPT) ихсэх, ходоодноос цус алдах, панкреатит, гэдэс цоорох.
    • Арьс: шархны эдгэрэлт удаашрах, нимгэрэх, арьс эмзэгших, хөлрөлт ихсэх, петехи болон экхимоз, нүүрэнд эритем илрэх мөн арьсны сорилын хариу урвал дарангуйлагдах

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7375