Преднизолон (Prednizolon)
Borisovskiy zavod Medicinskikh preparatov
Эмийн хэлбэр
Тосон түрхлэг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
5 мг / г-10 г · №1
Хэрэглэх заалт
- Нянгийн шалтгаангүй арьсны харшил үрэвслийн хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ: чонон хөрвөс, экзем, хажирс, харшил хавьтлын дерматит, нейродермит, хайрст үлд, улаан чонон яр, эритродермит.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлага дах нэгдэлд мэдрэг, Кушингын хам шинж, арьсны мөөгөнцөр, бактер, вирусын өвчин, салхин цэцэг, энгийн херпес, арьсны сүрьеэ, тэмбүүгийн арьсны илрэл, хар цагаан батга, арьсны хавдар, вакцинжуулах үе, 1 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн, хөхүүл үе зэрэгт хэрэглэхийг хориглоно.