Дэд гарчиг
Проканазол капсул (Prokanazol Capsules)
Protech Biosystems PVT., Ltd
- Эмийн хэлбэр
- Капсул
- Олон улсын нэршил
- Флуконазол (Fluconazole)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
150 мг · 1 капсул
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Системийн мөөгөнцөр болох гистоплазмоз, менингитийн бус кокцидиомикоз, паракокцидиомикоз, бластомикоз, ДОХ болон бусад дархлал дарангуйлагдсан өвчтөнгүүд, криптококкын менингитээс урьдчилан сэргийлэх, улаан хоолой болон ам залгиурын кандидоз, үтрээний кандидоз болон системийн кандидозын эмчилгээнд хэрэглэнэ.
- Системийн мөөгөнцөр:
- Өдөрт 200 мг, доод тал нь 6 сар.
- 2 дээш настай хүүхэд: Өдрийн тун 3-6 мг/кг, доод тал нь 6 сар.
- Криптококкын менингит ба системийн кандидоз:
- Эхний өдөр 400 мг, дараагаар нь 200 мг өдөрт нэг удаа. Эмнэлзүйн үр нөлөөнөөс нь хамааруулан өдрийн тунг 400 мг хүртэл нэмэгдүүлж болно.
- Хүүхэд: Өдөрт 6-12 мг/кг (нярайд 72 цагаар 2 долоо хоног, харин нярайд 48 цагаар 2-4 долоо хоног).
- Улаан хоолойн кандидоз:
- Эхний өдөр 200 мг, дараагаар нь 100-200 мг тунгаар өдөрт нэг удаа. Өвчтөний эмчилгээни байдал болон эмчийн заавраар тунг 400 мг/өдөр тун хүртэл нэмэгдүүлж болно. Өвчтөний шинж тэмдгийг хянах ба эмчилгээг багдаа 2 долоо хоног хийнэ.
- Хүүхэд: Эхний өдөр 3-6 мг/кг, дараагаар нь өдөрт 3 мг/кг (нярайд 72 цагаар 2 долоо хоног, харин нярайд 48 цагаар 2-4 долоо хоног).
- Терфенадин: Терфенадин болон азолийн уламжлалын мөөгөнцрийн эсрэг бэлдмэл болох флуконазолийг хамт хэрэглэх үеийн харилцан нөлөөллийг судлах явцад өвчтөнд QTсинтервал уртасаж зүрхний хүнд хэлбэрийн хэм алдагдал илэрсэн.
- Нэгэн судалгаанд 200 мг флуконазолийг хэрэглэхэд QT интервал уртсагүй болно.
- Өөр нэгэн эмнэлзүйн судалгаанд хоногт 400 мг - 800 мг флуконазолийг хэрэглэсэн.
- Тэгвэл, терфенадиний сууринд 400 мг болон түүнээс дээш тунтай флуконазолийг хамт хэрэглэхэд цусны сийвэнд агуулагдах терфенадиний хэмжээг үнэн магадлалтай ихэсгэдийг тогтоосон.
- Иймд терфенадинийг 400 мг болон түүнээс дээш тунтай флуконазолтай хамт хэрэглэхийг хориглоно (“Эсрэг заалт” хэсгийг харна уу).
- Терфенадинийг 400 мг-аас доош тунтай флуконазолтай хамт хэрэглэх тохиолдолд өвчтөнийг сайтар хянах шаардлагатайг анхаарна уу.
- Астемизол: астемизолийг флуконазолтай хамт хэрэглэхэд астемизолийн клиренс буурна. Үүний улмаас цусны сийвэнгийн астемизолийн түвшрүүлэг ихсэж улмаар QT интервал уртасч, ховор тохиолдолд зүрхний ховдлын “пируэт” хэлбэрийн тахикарди үүсдэг. Иймд астемизол болон флуконазолийг хамт хэрэглэхийг хориглоно (“Эсрэг заалт” хэсгийг харна уу).
- Пимозид: in vitro болон in vivo судалгаа хийгдээгүй хэдий ч флуконазол болон пимозидийг хамт хэрэглэхэд пимозидийн задралыг саатуулдаг. Цусны сийвэнгийн пимозидийн түвшрүүлэг ихсэж улмаар QT интервал уртасч, ховор тохиолдолд зүрхний ховдлын “пируэт” хэлбэрийн тахикарди үүсдэг. Иймд пимозид болон флуконазолийг хамт хэрэглэхийг хориглоно (“Эсрэг заалт” хэсгийг харна уу).
- Хинидин: in vitro эсвэл in vivo судалгаа хийгдээгүй хэдий ч флуконазол болон хинидинийг хамт хэрэглэхэд хинидиний задралыг дарангуйлдаг. Хинидиний хэрэглэхэд QT интервал уртасч, ховор тохиолдолд зүрхний ховдлын “пируэт” хэлбэрийн тахикарди үүсдэг. Иймд хинидин болон флуконазолийг хамт хэрэглэхийг хориглоно (“Эсрэг заалт” хэсгийг харна уу).
- : Флуконазол болон эритромицинийг хамт хэрэглэхэд зүрх хордуулах эрсдэл нэмэгдэнэ (QT интервал уртсах, пароксизмаль ховдлын тахикардийн зэрэг гаж нөлөө), үүнээс үүдэн зүрхний титэм судасны хүндрэлээр гэнэт үхэж болно. Иймд эритромицин болон флуконазолийг хэрэглэхийг хориглодог (“Эсрэг заалт” хэсгийг харна уу).
- Дараах эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэхгүй
- Галофантрин: флуконазол нь CYP3A4 изоферментийг саатуулах үйлдэл үзүүлснээр цусны сийвэнгийн галофантриний түвшрүүлгийг нэмэгдүүлдэг.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Мөөг судлал (General mycology)
Мөөг (Fungi) нь эукариот бүтэцтэй, гетеротроф амьдралтай, органик бодисыг гаднах ферментээр задалж шимэгдүүлдэг, хүрээлэн буй орчинд өргөн тархсан, ихэнх нь сапрофит амьдралтай амьд биетүүд юм.
Дархлалын Олдмол Хомсдол/ДОХ/ (AIDS)
ХДХВ-ийн ачаалал нэмэгдэх тусам дархлааны үйл ажиллагаа унадаг. ХДХВ-ийн халдвар авсан хүмүүс оппортунист халдвар авах эрсдэл нэмэгдэж, зарим төрлийн хавдарт өртөмтгий болдог. Энэ нөхцөл байдал нь ихэвчлэн CD4 эсийн тоо 200 эс/мкл-с бага буюу Дархлалын Олдмол Хомсдолын үед тохиолддог. Үүнийг ДОХ-г тодорхойлох нөхцөл байдал хэмээн нэрлэдэг.
Улаан хоолой (Esophagus)
Улаан хоолой нь CVI-CVII нугалмын түвшинд төвөнхийн бөлзгөн мөгөөрсний доод ирмэгээс эхэлж ThXI нугалмын харалдаа төгсдөг, 25 см урт, нарийвтар, хөндийт эрхтэн ба амны хөндийгөөс ходоод руу хоолыг дамжуулах үйл ажиллагаатай хоол боловсруулах тогтолцооны нэг хэсэг юм.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Эм
Эритромицин (Erythromycin)
Системийн бактерийн халдварын эсрэг эм › Макролид