Проспан – Engelhard Arzneimittel GmbH & Co.KG (Prospan)
Engelhard Arzneimittel GmbH & Co.KG
Эмийн хэлбэр
Уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
2 г-20 мл · №1
Хэрэглэх заалт
- Амьсгалын дээд замын ба уушгины үрэвсэлт өвчний үед, ихээр ханиалгаж, цэр нь сайн ховхорч өгөхгүй байгаа тохиолдолд цэр ховхлох, гадагшлуулах зорилгоор хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Ууж хэрэглэх үед: бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэгшсэн бол, нэг хүртэлх насны хүүхдэд, архаг архидалт зэрэг этилийн спирт хэрэглэхийг хориглосон тохиолдолд
- Утлагаар хэрэглэх үед: бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэгшсэн бол, цагаан мөгөөрсөн хоолон багтраатай бол, ларингоспазм үүсэх буюу амьсгал боогдох эрсдэл бүхий хүмүүст, 2-с доош насны хүүхдэд (ларингоспазм үүсч болзошгүй тул) тус тус хэрэглэхийг хориглоно.
- Эмийн хамаарал үүсэх хандлагатай, мөн элэгний өвчлөлтэй, уналт таталттай эсвэл тархины өвчтэй өвчтөнүүд болгоомжтой хэрэглэнэ.
- Онцгой анхааруулга, сэрэмжлүүлэг
- Энэ бэлдмэлийн найрлагад 47 эз.% этанол агуулагддаг, өөрөөр хэлбэл нэг дусал бэлдмэлд 0,013 г 96 % этанол оногдоно. Энэ нь насанд хүрсэн хүн нэг удаад хамгийн дээд тунгаар (20 дуслаар) хэрэглэх үед 0,26 г 96 % этанол, хоногт 1,30 г 96 % этанол уух боломжтой гэсэн үг. Бэлдмэлд саахар, нөөшлөгч бодис, будагч бодис агуулагддаггүй.