Простамед (Prostamed)
Dr. Gustav Klein GmbH & Co. KG, Germany
Эмийн хэлбэр
Зажилдаг шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
200 мг · 120 шахмал
200 мг · 200 шахмал
200 мг · 60 шахмал
Хэрэглэх заалт
- Түрүү булчирхайн хоргүй томролын (аденома) I-II шатанд шээс гадагшлах явц саатаж, шээхэд хүндрэлтэй байх, шээс байн байн хүрэх (түүний дотор шөнийн цагаар), шээсний дараа давсаг бүрэн сулраагүй мэт санагдах (давсагт шээс үлдсэний улмаас), шээс хүрсэн үед шээсээ барьж чадахгүй болох үед хэрэглэнэ. Түрүү булчирхайн цочмог ба архаг үрэвсэлд (цогц эмчилгээний хамт ) хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Хэрэв Та баг цэцэгтний омгийн аль нэг ургамал, салицилатууд эсвэл бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэгшсэн буюу харшилтай бол
- Зүрхний эсвэл бөөрний үйл ажиллагааны алдагдал зэрэг уух шингэний хэмжээг хязгаарлах шаардлага бүхий ямар нэгэн эмгэгтэй бол энэ бэлдмэлийг хэрэглэхгүй.
- Бусад эмийн бодисуудтай харилцан үйлчлэлцэх
- Простамед бэлдмэл нь бусад эмийн бодисуудтай хэрхэн харилцан үйлчлэлцдэг талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй.