Пульмикорт (Pulmikort)
Astra Zeneca AB
Эмийн хэлбэр
Утлагад зориулсан хөвмөл
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
0.5 мг / мл-2 мл · 4х5
Хэрэглэх заалт
- Пульмикорт утлагад зориулсан хөвмөлийг дараах эмгэгтэй өвчтөнд хэрэглэнэ. Үүнд:
- Бронхийн багтраа
- Цочмог амьсгалын дутагдалгүй архаг бөглөрөлт уушигны эмгэг хүндэрсэн өвчтөнд
- Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай маш хүнд хуурамч сахуулай (laryngitis subglottica)
- Эмийн бэлдмэлийг хэрэглэхийн тулд утлагын аппарат эсвэл Турбоингалер хэрэглэх чадамжгүй өвчтөнд зохистой эмийн хэлбэр болно.
Эсрэг заалт
- Будесонид эсвэл туслах бодист хэт мэдрэгшилтэй.