Реамберин (Reamberin)
Scientific Technological Pharmaceutical Firm " POLYSAN ", LTD
Эмийн хэлбэр
Тарилгын шингэн
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
0.045г + 6г + 0.12г + 2.4г-400 мл · №1
0.045г + 6г + 0.12г + 2.4г-500 мл · №1
Хэрэглэх заалт
- Реамберин (Reamberin®) бэлдмэлийг насанд хүрэгсэд ба 1-ээс дээш насны хүүхдэд төрөл бүрийн дотоод болон
- гадаад шалтгаант цочмог хордлогын үед хүчилтөрөгчийн дутагдлын эсрэг болон хордлого тайлах зорилгоор хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлага дахь аль нэг бүрэлдэхүүнд хэт мэдрэгшсэн хувь хүнд.
- Тархины хаван хавсарсан гавал-тархины гэмтлийн дараах үед.
- Бөөрний үйл ажиллагааны цочмог дутмагшил.
- Бөөрний архаг өвчнүүд (5-р үе шат, түүдгэнцрийн шүүлтийн хурд 15 мл/мин-аас багассан).