Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Рибаксан (Ribaxan)

    Jeil Pharmaceutical Co.,Ltd
    Эмийн хэлбэр
    Шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    20мг – 30 шахмал

    Савлагаа: 30 шахмал
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Зүрхний хавхлагын бус гаралтай тосгуурын фибрилляцтай өвчтөнд түгээмэл бүлэнт бөглөрөл (тромбоэмболи) үүсэх болон тархинд цус хомсролын (ишемийн) цус харвалт үүсэх эрсдлийг бууруулах зорилгоор.
    • Тараагуур судсанд нь бүлэнт бөглөрөл үүссэн хүмүүст, уушигны артерийн бүлэнт бөглөрөл үүсч хүндрэхээс сэргийлэх зорилгоор.
    • Гүний венийн судасны бөглөрөл буюу тромбоз (ГВТ), уушгины артерийн тромбоэмболийн (УАТЭ) эмчилгээ ба тэдгээрийн дахилтаас сэргийлэх зорилгоор
    • Өвдөг, түнхний үе солих хагалгаа хийлгэсэн насанд хүрсэн хүмүүст хураагуур судасны бүлэнт бөглөрөл үүсэхээс сэргийлэх зорилгоор тус тус насанд хүрэгчдэд хэрэглэнэ.
    • ривароксабанд эсвэл туслах бодисын аль нэгэнд хэт мэдрэгшсэн бол
    • эмнэл зүйн хувьд мэдэгдэхүйц, идэвхтэй цус алдаж байгаа бол (тухайлбал: тархинд цус харвасан эсвэл ходоод гэдэснээс цус алдаж байгаа)
    • элэгний архаг өвчтэйн (Чайлд-Пью В,С ангиллын) улмаас цусны бүлэгнэлтийн чадвар нь буурсан цус алдах мэдэгдэхүйц эрсдэлтэй хүмүүс
    • жирэмсэн эсвэл хөхүүл хүүхэдтэй эхчүүд
    • энэ эмийн бүрэлдхүүнд лактоза агуулагддаг тул, галактоз тохирдоггүй, Лаппа лактозын дутагдалтай эсвэл глюкоз-галактозын шимэгдэлтийн алдагдалтай хүмүүст
    • Цус алдах өндөр эрсдэлтэй дараах нөхцөлүүд: ходоод гэдэсний замын шархлаа өвчнөөр өвдөж байсан бол; гавал, тархин дотор нь цус харваж байсан бол; тархи ба нугасны доторх судасны эмгэг өөрчлөлттэй бол; саявтархан тархи, нугас ба нүдэндээ мэс засал хийлгэсэн бол; судасны цүлхэн буюу тархи нугасны том судасны гажиг; оношлогдсон буюу сэжиглэж байгаа улаан хоолойн хураагуур судасны өргөсөлт; тараагуур ба хураагуур судасны (артер-венийн) гажиг хөгжил; цус алдах өндөр эрсдэлтэй хорт хавдар зэрэг цус ихээр алдахад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлүүдтэй бол.
    • 7) Бусад антикоагулянт эмүүдтэй хавсран хэрэглэх: фракцлагдаагүй гепарин (ФГ), бага молекулт гепаринууд (эноксапарин, дальтепарин г.м.), гепарины уламжлалууд (фондапаринукс г.м.), ууж хэрэглэдэг антикоагулянтууд (варфарин, апиксабан, дабигатран г.м.) зэрэг бусад эмүүдийг, нэг эмийн хэрэглээнээс нөгөөд шилжих үеийн богино хугацаанд болон артери венийн том судсыг сэтгүүрдэх ажилбарын үед хэрэглэхээс өөр тохиолдолд нэг зэрэг хэрэглэхгүй.
    • 8) зүрхний титэм судасны цусан хангамжийн архаг дутагдалтай хүмүүсийн зүрхний өвдөлтийн үед эсвэл тархиндаа цус харвалттай хүмүүст антиагрегант (ялтаст эсийн бөөгнөрөмтгий чанарыг дарангулагч) эмүүдийг хавсран өгөхийг тус тус хориглоно.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7406