Рич (Rich)
Nang Kuang Pharmaceutical
Эмийн хэлбэр
Капсул
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
30 мг · 28 капсул
Хэрэглэх заалт
- Ходоодны шархлаа, дээрх гэдэсний шархлаа, ходоод улаан хоолойн сөөргөө, улаан хоолойн үрэвсэлт сөөргөөт эмгэгийн эмчилгээнд, ходоод улаан хоолойн сөөргөөт эмгэгийн шинж тэмдэгийн эмчилгээ, Золлингер-Еллисоны хам шинж, Хеликобактераар үүсгэгдсэн ходоодны шархлаат эмгэгийн эмчилгээнд антибиотиктой хослуулсан эмчилгээнд, СБҮЭБ-ийн шалтгаант ходоодны шархлаат эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ.
- 1 Дээрх гэдэсний идэвхит шархлаат эмгэгийн богино хугацааны эмчилгээнд
- Лансопразолыг дээрх гэдэсний идэвхит шархлаат эмгэгийн шинж тэмдэгийг арилгах зорилгоор богино хугацааны (4 долоо хоног) эмчилгээнд хэрэглэнэ.
- 2 Ходоодны хоргүй шархлааны богино хугацааны эмчилгээнд
- Лансопразолыг ходоодны хоргүй шархлааны эхэн үед богино хугацааны (8 долоо хоног) эмчилгээнд хэрэглэнэ.
- 3 СБҮЭБ шалтгаанд ходоодны шархлааны эмчилгээнд
- Лансопразолыг СБҮЭБ ууж байгаа өвчтөнүүдэд СБҮЭБ-ээс үүссэн ходоодны шархыг эмчлэхэд ашигладаг. Хяналттай судалгааг 8 долоо хоногоос хэтрүүлээгүй.
- 4 Ходоод гэдэсний сөөргөөт эмгэг (GERD)
- Ходоод гэдэсний сөөргөөт эмгэгийн шинж тэмдэгийн богино хугацааны эмчилгээ
- Лансопразолыг хэхрэх болон GERD-тэй холбоотой бусад шинж тэмдгүүдийн эмчилгээнд хэрэглэдэг.
- Лансопразолыг шинж тэмдгийг арилгах, эмчилэхийн тулд улаан хоолойн улайлтын бүх түвшинд богино хугацааны (8 долоо хоног хүртэл) эмчилгээнд хэрэглэнэ.
- Лансопразолоор 8 долоо хоногийн (5-10%) эмчилгээ үр дүнгүй өвчтнүүдийн хувьд дахин 8 долоо хоногийн эмчилгээ тустай байж магадгүй юм. Улаан хоолойн улайлтат үрэвсэл дахих тохиолдолд лансопразолоор 8 долоо хоногийн турш эмчлэх хэрэгтэй.
- 5 Эмгэг шүүрэл хэт ялгаралтын өөрчлөлттэй Золлингер-Эллисоны хам шинж
- Лансопразолыг эмгэг шүүрэл ялгаралтын нөхцөлд удаан хугацааны эмчилгээнд ашигладаг бөгөөд үүнд Золлингер – Эллисон хам шинж орно.
Эсрэг заалт
- Лансопразолыг бэлдмэлийн найрлага дах аль нэг нэгдэлд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхийг хориглоно. Хэт мэдрэгшлийн урвалд анафилакси, анафилаксийн шок, судасны хаван, гуурсан хоолойн агчил, бөөрний завсрын эдийн үрэвсэл, чонон хөрвөс багтана.
- Лансопразол бүхий протоны шахуурга дарангуйлагчид (ПШД) нь рилпивирин агуулсан бүтээгдэхүүнтэй эсрэг заалттай.
- Лансопразолтой хамт бактерийн эсрэг эмүүд (кларитромицин ба амоксициллин) хэрэглэх бол тэдгээрийн зааврын мэдээллийн эсрэг заалт хэсгээс үзнэ үү.