Рингер лактат – Энхийн шүүдэр дуслын эмийн үйлдвэр (Ringer laktat)
Энхийн шүүдэр дуслын эмийн үйлдвэр
Эмийн хэлбэр
Тарилгын шингэн
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
100 мл · №1
200 мл · №1
250 мл · №1
400 мл · №1
500 мл · №1
50 мл · №1
Хэрэглэх заалт
- Цусны эзэлхүүн багасах, ус давсны тэнцвэр алдагдах үед буюу хүчиллэгшил, суулгалт, хүчтэй бөөлжилт, биеийн шингэн алдалт, түлэгдэлт, перитонит, хүнд хэлбэрийн халдварын үед болон бусад шаардлагатай тохиолдолд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Цусны эзэлхүүн ихсэх, цусан дахь натри, кали, хлорын хэмжээ ихсэх, алкалоз буюу шүлтшил, лактоцитоз, чихрийн шижин, хүнд хэлбэрийн артерийн даралт ихсэлт, зүрх судасны дутагдал, олигоури, анури, бөөрний дутагдал, уушигны хаван, тархины хаван болон эмийн бэлдмэлд мэдрэг тохиолдолд хэрэглэхийг хориглоно.