Рингер лактат (Ringer laktat)
Bengbu BBCA Tushan Pharmaceutical Co., ltd.
Эмийн хэлбэр
Тарилгын шингэн
Жор бичих эмчийн ангилал
Эмнэлгийн нөхцөлд хэрэглэнэ
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
250 мл · №1
500 мл · №1
Хэрэглэх заалт
- Биеийн шингэн, электролит болон хүчил-шүлтийн тэнцвэрийг зохицуулах зорилгоор хэрэглэнэ. Бодисын солилцооны ацидоз эсвэл бодисын солилцооны ацидозын шингэн алдалттай өвчтөнд венийн судсанд дуслаар тарьж хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Энэхүү бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг хориглоно:
- зүрхний дутмагшил ба уушигны цочмог хаван
- тархины хаван
- сүүний хүчлийн ноцтой хүчилшилт
- элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшил
- олигури эсвэл анури бүхий бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшил.