Риперидон (Riperidone)
Whan in Pharm.Co., Ltd
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
2 мг · 30 шахмал
Хэрэглэх заалт
- Шизофренийн эмчилгээ.
- Дундаас хүнд хэлбэрийн Альцгеймерийн тэнэгрэлтэй өвчтөнд дошгирол, байнгын түрэмгийлэл болон психозын шинж илрэх үед зургаан долоо хоног хүртэл богино хугацаагаар хэрэглэнэ.
- Хоёр туйлт эмгэгтэй холбоотой манийн илрэлийн үед зан авир тогтворжуулах нэмэлт эмчилгээнд хэрэглэнэ.
- Хүүхэд, өсвөр үеийн биеэ захирах болон зан авирын доголдол, мөн сэтгэхүйн үйл ажиллагаа дунд зэрэг алдагдсан эсвэл оюуны хомсдолтой насанд хүрэгчдийн түрэмгий, түргэн зан, өөрийгөө гэмтээх зэрэг зан үйлийн эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Эмийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Согтууруулах ундаа эсвэл төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлах эмээс шалтгаалсан төв мэдрэлийн тогтолцооны дарангуйлалтай үед хэрэглэхгүй.
- Комын байдалд хэрэглэхгүй.
- Эпинефрин хэрэглэж байгаа өвчтөнд хэрэглэхгүй.
- Лактоз агуулдаг тул удамшлын галактоз үл тэвчих, Lapp-лактазын дутагдал эсвэл глюкоз-галактозын шимэгдэлтийн алдагдалтай өвчтөнд хэрэглэхгүй.