Ронколейкин (Ronkoleikin)
Biotech Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
0.25мг-1 мл · №5
0.5мг-1 мл · №3
0.5мг-1 мл · №5
1мг-1 мл · №3
1мг-1 мл · №5
Хэрэглэх заалт
- Насанд хүрэгсэд болон хүүхдийн дархлал дарангуйлагдснаас үүдсэн төрөл бүрийн шалтгаант (мэс заслын гаралтай) үжил: хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл, нойр булчирхайн цооролт хурц үрэвсэл, нойр булчирхайн гаралтай үжил, бусад үжил
- Гэмтэл
- Гэмтлийн дараахи үжил, шархны үжил, ясны идээт үрэвсэл, бусад үжил
- Эмэгтэйчүүдийн эмгэг
- Эндометрит, бусад үжил
- Комбустилоги
- Түлэгдэлтийн үжил
- Доторын өвчин
- Уушигны хүнд хэлбэрийн үрэвсэл, бусад үжил
- Неонатологи
- Нярайн үжил, бусад тархмал болон голомтот хүнд хэлбэрийн нярайн халдвар
- Халдварт сүрьеэ
- Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн микобактерийн омгуудаар үүсгэгдсэн (МКБ-10-ийн дагуу А-15.0-А-15.3), анхдагч буюу хоёрдогч байдлаар лимфоцитын тоо буурсан үед насанд хүрэгсдэд нэвчдэст цооролтот уушигны сүрьеэ анх илэрсэн зэрэг тохиолдолуудад тус тус хэрэглэнэ.
- Мэс заслын эмчилгээ шаардлагатай (МКБ-10-ийн дагуу А-15.6) насанд хүрэгсдийн даамжирсан фиброзт голомтот уушигны сүрьеэгийн үед хагалгааны өмнө бэлтгэл болгон хэрэглэнэ.
- 2008 оны 6-р сарын 2-нд батлагдсан зааврын дагуу
- Хорт хавдар-бөөрний эсийн тархмал болон хэсэг газрын хавдарын эмчилгээнд насанд хүрэгсдэд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлаганд орсон аль нэгэн бодист эсвэл Интерлейкин-2-т хэт мэдрэг гэж өвчтөн асуумжид илэрхийлсэн, эсгэгч хөрөнгөд харшилтай, жирэмсэн, аутоиммунны эмгэгтэй байх, зүрхний дутагдлын III зэрэг, бөөрний архаг дутагдал IIБ- IIIА, уушиг-зүрхний дутагдлын III зэрэг, элэгний дутагдлын эцсийн үе шат, бөөрний артерийн урьдчилсан механик эмболизацаар арилахгүй артери-венийн шахалт үүсэх, аваскуляр хавдар эсвэл бөөрний хоргүй хавдар, бөөрний эсийн хорт хавдрын эцсийн үе шат болон уулинхайт хэлбэр, үсэрхийлсэн тархины гэмтэл.