Дэд гарчиг
Розувастатин (Rosuvastatin)
Lek Pharmaceuticals d.d,
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Олон улсын нэршил
- Розувастатин (Rosuvastatin)
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 1,100 төг
- ЭМД хөнгөлөлт
- 330 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 770 төг
Гиперхолестеринемийн эмчилгээ.
- Зөвхөн хоолны дэглэм ба эмийн бус эмчилгээнд (биеийн тамирын дасгал, биеийн жинг багасгах гэх мэт) хангалттай үр дүн үзүүлэхгүй байгаа насанд хүрэгсэд, өсвөр насныхан, 6-аас дээш насны хүүхдийн анхдагч гиперхолестеринеми (IIa хэв шинж, гетерозигот гэр бүлийн гиперхолестеринемийг оруулаад) буюу эсвэл холимог дислипидеми (IIb хэв шинж)-ийн үед эмчилгээний хоолны дэглэм дээр нэмж хэрэглэнэ.
- Гомозигот гэр бүлийн гиперхолестеринемийн үед хоолны дэглэм болон цусан дахь липидийн хэмжээг багасгах бусад эмчилгээн дээр (жишээ нь аферез) нэмж буюу эсвэл ийм эмчилгээ хийх боломжгүй байгаа тохиолдолд хэрэглэнэ.
- Зүрх судасны өвчнөөс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Зүрх судасны өвчин үүсэх өндөр эрсдэлтэй өвчтөнд зүрх судасны үндсэн өвчнөөс сэргийлэх зорилгоор бусад эрсдэл хүчин зүйлийн эмчилгээн дээр нэмж хэрэглэнэ.
- Розувастатин болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодист хэт мэдрэг хүмүүс
- Элэгний өвчний идэвхтэй үе, шалтгаан тодорхойгүй тохиолдлыг оруулаад; цусны сийвэн дэх трансаминазын түвшин удаан хугацаагаар ихсэх ба трансаминазын түвшин хэвийн хэмжээний дээд хязгаараас 3 дахин ихсэх.
- Хүнд явцтай бөөрний дутагдал (креатининий клиренс 30мл/мин-аас бага)
- Булчингийн эмгэг
- хавсарч хэрэглэх
- Жирэмсэн болон хөхүүл үе. Түүнчлэн бэлдмэлийг хамгаалах арга хэрэглээгүй хүүхэд төрүүлэх насны эмэгтэйд хэрэглэхгүй.
- Бэлдмэлийн 40мг тунтай хэлбэрийг булчингийн эмгэг/рабдомиолиз үүсгэх эрсдэлт хүчин зүйл бүхий хүмүүст хэрэглэхгүй. Ийм эрсдэлт хүчин зүйлд:
- Дунд зэргийн явцтай бөөрний дутагдал (креатининий клиренс 60мл/мин-аас бага)
- Гипотиреоз
- Булчингийн төрөлхийн өвчний хувь хүний болон гэр бүлийн өгүүлэмжтэй өвчтөн.
- ГМГ-КоА-редуктаза-г хориглогч бусад бэлдмэл болон фибратын үйлчлэлээр үүссэн булчингийн хордлогот гэмтлийн өгүүлэмжтэй өвчтөн.
- Согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэх
- Цусан дахь бэлдмэлийн концентраци ихсэж болзошгүй байдал
- Ази гаралтай өвчтөн
- Фибратуудтай хамт хэрэглэх зэрэг хамаарна.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
БНЛП
Бага нягттай липопротейн – Low-density lipoprotein
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.