Самжин Нимодипин (Samjin Nimodipin)
Samjin Pharmaceutical Co.,Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
10 мг · №1
Хэрэглэх заалт
- Нимодипиныг субархноид аневризмын цус алдалт үүсгэх мэдрэлийн дутагдалт ишемийн эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Нимодипин дуслын уусмалыг бэлдмэлийн найрлага дах идэвхтэй, бусад нэгдэлд хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхгүй. Нимодипинг зүрхний булчингийн шигдээсийн нэг сар, тогтворгүй бахын үед хэрэглэхгүй.
- Онцгой анхааруулга, хэрэглээнд тавигдах урьдчилан сэргийлэлт
- Гэмтэлийн субархноид цус алдалтын эмчилгээнд өвчтөнд эерэг үр дүн, эрсдлийн харьцаа, өвчтөний өвөрмөц бүлгүүдийг энэ шинж тэмдгээр тодорхойлох боломжгүй юм. САМЖИН Нимодипин тарилгыг тархины хаван, дотоод даралт их хэмжээгээр ихэссэн өвчтөнд болгоомжтой хийнэ. Хэдийгээр Самжин Нимодипинтэй эмчилгээ нь дотоод даралт ихсэхэд нөлөөлдөггүй, эдгээр тохиолдлуудад эсвэл тархины эдийн усны агууламж өндөр байх үед ойр ойрхон хяналт хийхийг зөвлөж байна (тархины ерөнхий хаван).
- САМЖИН Нимодипин тарилгыг даралт буурсан өвчтөнд маш болгоомжтой хэрэглэнэ (систолын даралт 100мммуб-с бага). Элэгний циррозтой өвчтөнд САМЖИН Нимодипины клиренс буурах тул энэ төрлийн өвчтөний цусны даралтыг сайтар хянана. Энэ эмийн бэлдмэл нь 50мл-т 1 ммол (23 мг) натри эсвэл 250мл-т 5.1 ммол (115 мг) натри агуулдаг. Үүнийг натрийн хоолны дэглэмтэй өвчтөнд анхаарч үзэх хэрэгтэй. Бөөрний эмгэгтэй болон бөөр хордуулах эм хэрэглээт өвчтөнд САМЖИН Нимодипин тарилгыг венийн судсан хийх явцад бөөрний үйл ажиллагааг сайтар хянах нь зүйтэй. Нимодипин цитохромын P450 3A4 системийн нөлөөнд хувиралд орно. Цитохромын P450 3A4 систем саатуулагч эмүүд цусан дах нимодипин, макролидын антибиотикууд (эритромицин), ХДХД-эсрэг протеаза саатуулагч (ритонавир), азолын мөөгөнцрийн эсрэг (кетоконазол), сэтгэл гутралын эсрэг нефазодон, флуоксетин, гуинупристиндалфопристин, циметидин, валпроевын хүчил зэргийн концентрацыг ихэсгэнэ. Энэ эмийн бэлдмэл 23.7% этанол (спирт) буюу хоногийн тунд 50г (250 мл-т). Үүнийг архинд донтсон, спиртын хувирал саатсан өвчтөн ба жирэмсэн, хөхүүл эмэгтэй, хүүхэд, элэгний эмгэг, эпилепсийн өндөр эрсдэлтэй өвчтөнд харгалзаж үзэх шаардлагатай. Эмэнд агуулагдах спиртын хэмжээ бусад эмийн үзүүлэх нөлөөг өөрчилж болно.