Сандостатин (Sandostatin)
Delpharm Dijon
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Эмийн тун
{acf_dosage}
Жор бичих эмчийн ангилал
- Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Үндсэн үнэ: {acf_price} төг
ЭМД хөнгөлөлт: {acf_discountprice} төг
Даатгуулагч төлөх үнэ: {acf_the_insured} төг
Хэрэглэх заалт
- Өвчний үндсэн шинж тэмдгийг хянах, мөн сийвэн дэх өсөлтийн дааврын (ӨД) болон инсулин төст өсөлтийн хүчин зүйл 1-ийн (ИТХ-1) түвшинг бууруулах зорилгоор акромегалитай эмчлүүлэгчдэд мэс заслын эмчилгээ болон туяа эмчилгээний үр нөлөө хангалтгүй байх тохиолдолд хэрэглэнэ.
- Сандостатин® бэлдмэлийн эмчилгээг түүнчлэн мэс заслаас татгалзсан буюу хориглох заалттай эмчлүүлэгчдийн акромегали өвчний эмчилгээнд мөн туяа эмчилгээний завсраар, курс эмчилгээний үр нөлөө бүрэн илрэх хүртэл богино хугацааны эмчилгээний журмаар хэрэглэнэ.
- Хоол боловсруулах зам (ХБЗ) болон бөөрний дээд булчирхайн шүүрлийн хавдартай холбоотой шинж тэмдгүүдийг хөнгөвчлөх:
- карциноид хамшинж бүхий карциноид хавдрууд
- ВИПомууд
- глюкагономууд
- гастриномууд/Золлингер-Эллисоны хамшинж – ихэвчлэн протонын шахуургыг дарангуйлагчид эсвэл гистамины Н2-рецепторуудын антагонистуудтай хослуулснаар
- инсулиномууд (мэс ажилбарын өмнөх шатанд гипогликемийг хянах зорилгоор, мөн түүнчлэн дэмжих эмчилгээний журмаар
- соматолибериномууд.
- Сандостатин® нь хавдрын эсрэг бэлдмэл биш бөгөөд түүнийг хэрэглэснээр энэхүү бүлэг эмчлүүлэгчдийн эдгэрэлтэд хүргэхгүй болно.
- ДОХ-той эмчлүүлэгчдийн эмчилгээнд засал авахгүй байгаа суулгалт.
- Нойр булчирхайн хагалгааны дараах хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх.
- Элэгний үйл ажиллагааны өрчлөлттэй өвчтөний хэрэглээ
- Элэгний циррозтой эмчлүүлэгчдэд улаан хоолойн венийн судасны өргөсөлийн улмаас үүсэх цус алдалтыг зогсоох болон цус алдах явдал дахихаас урьдчилан сэргийлэх. Сандостатиныг® эмчилгээний тусгай арга хэмжээнүүд, тухайлбал склерозжуулах эндоскопийн эмчилгээтэй хослуулан хэрэглэдэг.
Эсрэг заалт
- Октреотид буюу бэлдмэлийн найрлагад орсон бусад бодисуудад хэт мэдрэг болох нь тогтоогдсон.