Санприма (Sanprima)
PT. SANBE FARMA
Эмийн хэлбэр
Хөвмөл
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
240 мг / 5 мл-60 мл · №1
Хэрэглэх заалт
- E.coli, Klebsiella, Enterobacter, Pr.mirabilis зэрэг мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн пиелонефрит, пиелит зэрэг шээс ялгаруулах замын халдварууд
- Ялангуяа Salmonellae, Shigellae -ээр үүсгэгдсэн балнад, иж балнад, бактерийн шалтгаант дизэнтери зэрэг хоол боловсруулах замын халдвар
- H.influenzae эсвэл S.pneumoniae -аар үүсгэгдсэн цочмог архаг бронхит зэрэг амьсгалын замын халдварууд
- H.influenzae, S.pneumoniae -аар үүсгэгдсэн дунд чихний үрэвсэл зэрэг чих, хамар, хоолойн халдварууд
- Токсоплазм зэрэг бусад халдварууд болон мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдварууд
Эсрэг заалт
- Сульфаниламидад хэт мэдрэг
- элэгний паренхимийн эдийн гэмтэлтэй
- цусны өөрчлөлт
- бөөрний хүнд хэлбэрийн дутагдал