Савис (Sawis)
Gedeon Richter Plc
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Савис бэлдмэл нь эндометриоз (умайн салстын эмгэг ургалттай холбоотой өвдөлтийн шинж) эмчлэхэд зориулсан бэлдмэл.
Эсрэг заалт
- Хэрэв танд дараах эмгэг байвал Савис бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Үүнд:
- Диеногест-д харшилтай эсвэл бэлдмэлийн бусад бодист (бэлдмэлийн “Найрлага” хэсгээс үзнэ үү)
- Хураагуур судсанд бүлэн үүсэх хандлагатай (бүлэнт бөглөрлийн өөрчлөлттэй) энэ нь хөлийн судас (гүнийн венийн тромбоз) эсвэл уушгинд (уушгиний артерийн бүлэнт бөглөрөл) байрладаг. “Савис ба хураагуур судасны бүлэн” хэсгээс үзнэ үү
- Одоо эсвэл өмнө нь артерийн судасны хүнд өвчнөөр өвдсөн ялангуяа зүрхний булчингийн шигдээс, зүрхний цусан хангамжийн дутагдал ишеми (стенокарди), цус харвалт “Савис ба артерийн судасны бүлэн” хэсгээс үзнэ үү
- Судасны хүндрэл үүссэн чихрийн шижин
- Одоо эсвэл өмнө нь элэгний хүнд эмгэг (элэгний үйл ажиллагааны үзүүлэлтийн өөрчлөлт нь хэвийн байдалд эргэж ороогүй); бүх биеээр загатнах эсвэл арьс шарлах зэрэг элэгний эмгэгийн шинж илэрч байсан
- Одоо эсвэл өмнө нь элэгний хорт болон хоргүй хавдраар өвдсөн
- Одоо эсвэл өмнө нь даавар хамааралт хортой хавдраар өвдсөн (хөхний эсвэл бэлэг эрхтэний хорт хавдар)
- Үтрээнээс шалтгаан тодорхойгүй цус алдалттай