Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Сефтатаим-СБ (Ceftatime-SB)

    Mankind Pharma Limited
    Эмийн хэлбэр
    Тарилгын лиофильжүүлсэн нунтаг
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    1000мг+500мг – 1

    Савлагаа: 1
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    тарилгын лиофильжүүлсэн нунтаг | F20210429JP07933
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Тарилганд зориулсан Цефтриаксон ба Сульбактам нь дор дурьдсан халдваруудын эмчилгээнд зориулагдсан. Үүнд:
    • Streptococcus pneumoniae, Staphylococcus aureus, Haemophilus influenza, Haemophilus pharainfluenzae, Klebsiella pneumoniae, Escherichia coli, Enterobacter aerogenes, Proteus mirabilis эсвэл Serratia marcoscens-p халдварласан Амьсгалын доод замын халдвар
    • Streptococcus pneumoniae, Haemophilus influenzae (B-lactamase ялгаруулдаг омог) эсхүл Moraxella catarrhalis (B-lactamase ялгаруулдаг омог)-р үүсгэгдсэн Дунд чихний цочмог үрэвсэл
    • Starphylococcus aureus, Staphylococcus epidermidis, Streptococcus pyogenes, Viridans бүлгийн Streptococci, Escherichia coli, Enterobacter cloacae, Kleibsiella pneumoniae, Proteus mirabilis, Morganella morganii, Pseudomonas aerugenosa, Serratia marcescens, Acinetobacter calcoaceficus, Batceroides fragilis эсвэл Peptostreptococcus species-p үүсгэгдсэн Арьс ба арьсан дорх өөхөн эдийн халдвар
    • Escherichia coli, Proteus vulgaris, Morganella morganii эсвэл Klebsiella pheumoniae-c шалтгаалсан Шээсний замын халдварын үед (хүндэрсэн ба хүндрээгүй хэлбэрт).
    • Neisseria gonorrhoeae, (penicillinase эсвэл өөр бусад “…ase” ялгаруулдаг омгийн) үүсгэгчээр халдварласан шээсний сүв, умайн хүзүүний үрэвсэл ба шулуун гэдэсний заг хүйтэн өвчин, Neisseria gonorhoeae-ийн penicillianse- ялгаруулдаггүй омгоор үүсгэгдсэн залгиур хоолойн
    • Заг хүйтэн өвчний хүнд бус хэлбэрийн үед.
    • Neisseria gonorrhoeae-p үүсгэгдсэн
    • Аарцгийн хөндийн үрэвсэлт өвчний үед хэрэглэнэ. Гэхдээ аарцгийн хөндийн үрэвсэлт өвчнүүд голчлон Chlamydia trachomatis-p үүсгэгддэг, цефтриаксон нь бусад цефалоспоринуудтай адил Chlamydia trachomatis-ийн эсрэг үйлдэл байдаггүй зэргийг бодолцон аарцгийн үрэвсэлт өвчтэй хүнийг эмчлэхдээ цефалоспориныг хламидийн эсрэг бэлдмэлтэй хамт хэрэглэх шаардлагатай.
    • Staphylococcus aureus, Streptococcus pneumoniae, Escherichia coli, Haemophilus influenza эсхүл Klebsiella pneumoniae-p халдварлагдсан
    • Нянгийн цусан үжлийн үед.
    • Staphylococcus aureus, Streptococcus pneumoniae, Escherichia coli, Proteus mirabilis, Klebsiella pneumoniae эсхүл Enterobacter species-p үүсгэгдсэн
    • Яс болон үе мөчний халдварт үрэвслийн үед
    • Escherichia coli, Klebsiella pneumoniae, Bacteroides fragilis, Clostridium species (Анхааруулга: Clostridium difficile-vvH ихэнх омог нь тэсвэржсэн байдаг) эсвэл Peptostreptococcus species-c шалтгаалсан
    • Хэвлийн хөндийн халдварт үрэвслийн үед.
    • Haemophilus influenzae, Neisseria meningitidis эсвэл Streptococcus pneumoniae- c шалтгаалсан тархины бүрхүүл хальсны үрэвслийн (менингит) үед.
    • Мэс заслын үед халдвараас сэргийлэх зорилгоор: халдварлагдсан болон халдварлагдаж болзошгүй мэс заслын ангилалд ордог-үтрээний болон умай тайрах хагалгаа эсвэл хэвлийн хөндийн мэс заслууд (жишээлбэл: цөсний чулуутай болон 70-с дээш настанд хийгдэж буй цөсний хүүдийг авах мэс засал, цөсний зам ямар нэг шалтгаанаар бөглөрсний улмаас үүссэн шарлалт бүхий хүнд хийгдэж буй мэс засал г.м) болон хагалгааны үед халдвар орвол ноцтой байдалд хүргэж болох (жишээ нь зүрхний титэм судсанд стенд буюу сэтгүүр тавих) хагалгаа хийлгэж буй өвчтөнд хагалгааны өмнө нэг тун (1г) Цефтриаксон ба Сульбактам-ыг хийснээр мэс заслын дараах халдвар – хүндрэлийн эрсдлийн зэргийг бууруулна.
    • 2 Тугналт ба хэрэглэх арга
    • Эмэнд тэсвэртэй нян үүсч үржихээс урьдчилан сэргийлэх болон Цефтриаксон ба бактерийн эсрэг бусад эмүүдийн эмчилгээний үр нөлөөг хадгалах зорилгоор Цефтриаксоныг зөвхөн түүнд мэдрэг бактериар үүсгэгдсэн гэж батлагдсан эсвэл
    • үүсгэгдсэн байх өндөр магадлалтай халдварыг эмчлэх эсвэл урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ.
    • Тарилганд зориулсан Цефтриаксон болон Сульбактам нунтгийг уусмал болгосны дараа булчинд болон судсаар хийнэ.
    • Цефтриаксон болон Сульбактамын уусмал болгосон бэлдмэлийг кальци агуулсан шингэлэгч уусмалд (жишээлбэл: Рингерийн эсвэл Хартманы уусмал) хийхэд тунадас үүсгэж магадгүй тул, энэ бэлдмэлийн уусмалыг дээрх шингэлэгчдэд хийж хэрэглэж болохгүй. Цефтриаксон-кальцийн тунадас нь цефтриаксоныг кальци агуулсан шингэнтэй хамт (жишээ нь нэг тарилгын хэрэгслээр цувуулан) судсаар хийх үед мөн үүсч болно. Иймд цефтриаксон болон калыци агуулсан шингэнийг хольж эсвэл нэг зэрэг хийж болохгүй. Тарилгаар цефтриаксон болон сульбактамыг хийх тун болон давтамж нь халдварын хүнд хөнгөний байдал, өвчний байршил болон халдвар үүсгэгч бактерийн хоруу чанар ба төрлөөс хамаарна.
    • Насанд хүрэгчид ба өсвөр настанд
    • Насанд хүрэгчдийн хоногийн тун нь халдварын төрөл болон халдварын хүндрэлээс хамаараад өдөрт нэг удаа 1-2 г (эсвэл тэнцүү хуваагаад өдөрт 2 удаа) байж болно. Хоногийн нийт тун нь 4 г-с хэтрэхгүй байх шаардлагатай. Гонококкийн хүндрээгүй халдварын эмчилгээний үед булчинд тарих нэг удаагийн тун нь 250 мг. Мэс заслын өмнөх (урьдчилан сэргийлэх) хэрэглээнд хагалгаа эхлэхээс 1/2 – 2 цагийн өмнө судсаар нэг удаад 1 г тунгаар тарихыг зөвлөдөг.
    • Тарилгын цефтриаксон/сульбактамыг пенициллинд болон [3-лактамын бусад бэлдмэлүүд, цефалоспорины бүлгийн антибиотикууд, 0-лактамазаг дарангуйлагч эмүүдэд эсвэл энэ бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэгшсэн буюу харшилтай хүмүүст хэрэглэхийг хориглоно.
    • Нярай хүүхдүүдэд (<28 хоногтой)
    • Цусны сийвэнд нь билирубин ихтэй байгаа дөнгөж төрсөн нярай хүүхдэд, ялангуяа дутуу төрсөн хүүхдэд цефтриаксон /сульбактам тарилгыг хэрэглэж
    • болохгүй. In vitro орчинд хийгдсэн туршилтаар: цефтриаксон нь билирубиныг альбумины холбоосноос түрэн гаргадаг учраас чөлөөлөгдсөн билирубин нь нярайн тархины үйл ажиллагааг хямраах (энцефалопати үүсгэх) магадлалтай.
    • Цефтриаксон/сульбактамын тарилгын уусмалыг, судсанд тарих калыци агуулсан уусмалыг (түүний дотор судсанд дуслаар тарих зориулалт бүхий кальци агуулсан парентерал тэжээлийн шингэнүүдийг) цефтриаксон- кальцийн давсны нэгдэл үүсч хуримтлагдах эрсдэлтэй тул дөнгөж төрсөн хүүхдэд хамт тарьж болохгүй. Дөнгөж төрсөн нярай хүүхдийн уушги ба бөөрөнд цефтриаксон-кальцийн давс тунаж хуримтлагдсанаас хүүхэд эндсэн тохиолдлыг бичсэн байдаг. Эдгээр тарилгыг хүүхдэд заавал хийх шаардлагатай тохиолдолд, тариануудыг өөр өөр тарилгын хэрэгслээр хийх ба тариа хийх цагийг хол зөрүүлэх хэрэгтэй.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7374