Септаназал /том хүн/ (Septanazal /tom khun/)
KRKA d.d., Novo Mesto
Эмийн хэлбэр
Спрей
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
50 мг / мл + 1 мг / мл-10 мл · №1
Хэрэглэх заалт
- Харшлын гаралтай хамрын салстын цочмог үрэвсэл, хамрын салстын вазомотор үрэвсэл, хамрын салстын үрэвслийн шинж бүхий амьсгалын замын цочмог эмгэг, тоосонцорын харшил, дайвар хөндийн үрэвсэл, дунд чихний үрэвсэл (хамар залгиурын салстын хаванг багасгах, хамрын салстын гэмтлийг эдгээх) зэрэг эмгэгийн үед хэрэглэнэ.
- Өвчтөнг хамрын хөндийн оношлогооны ажилбарт бэлтгэх болон хамрын хөндийд хийсэн мэс ажилбарын дараа хамрын амьсгалыг эргэн сэргээх зорилгоор хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, хамрын салст бүрхүүлийн хатингаршилт үрэвсэл, тархины бүрхүүлийн мэс ажилбар (өгүүлэмжтэй), артерийн гипертензи, зүрхний цохилт олшрох, илэрхий атеросклероз, нүдний даралт ихсэх өвчин, гипертиреоз, порфири, түрүү булчирхайн томрол зэргийн үед тус тус хэрэглэхгүй ба моноаминооксидаза (МАО) ферментийг хориглогч бэлдмэл, 3 цагирагт бүтэцтэй сэтгэл уналын эсрэг эмтэй хамт хэрэглэхийг цээрлэнэ.
- Хүүхдэд зориулсан СептаНазал® бэлдмэлийг 2-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй
- Насанд хүрэгсдэд зориулсан СептаНазал® бэлдмэлийг 6-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй.