Септидин 1% (Septidin 1%)
Монос эмийн үйлдвэр
Эмийн хэлбэр
Хамрын цацлага
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1%-20 мл, 30 мл, 50 мл · №1
Хэрэглэх заалт
- Хамрын хөндийн нянгийн болон вирусийн гаралтай халдварт ба үрэвсэлт өвчнүүдийг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Амьсгалын замын халдвараас сэргийлэх
- Нянгийн болон вирусийн гаралтай ханиад томуугаас сэргийлэх
- Хамар залгиурын салстын үрэвсэл
- Гайморын хөндийн үрэвсэл
- Хамрын салстын мөөгөнцөр
- Хамар залгиурын нян болон вирусийг устгах.
Эсрэг заалт
- Дараах тохиолдлуудад хэрэглэхийг хориглоно.
- Йод болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс
- Бамбай булчирхайн үйл ажиллагаа ихсэх (гипертриоз)
- Бамбай булчирхайн аденом
- Цацраг идэвхт йодын эмчилгээний үед болон түүний өмнө ба дараа
- 6 хүртэлх насны хүүхэд.