Септидин – Монос эмийн үйлдвэр (Septidin)
Монос эмийн үйлдвэр
Эмийн хэлбэр
Уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
10%-300 мл, 500 мл, 1000 мл · №1
Хэрэглэх заалт
- Бүх төрлийн мэс заслын шарх, хөлдөлт, түлэгдэл, гэмтлийн шарх, шүдний сувгийн эмчилгээний үед халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх
- Гар болон өвчтөнд хүрэлцэх бусад хэсгийн халдваргүйтгэл
- Хатгалт, биопси, зүсэлт хийхийн өмнө арьс салстын бүтэн болон хэсэгчилсэн халдваргүйтгэл
- Шүдний сувгийн сурвалжийн ариутгал, халдваргүйтгэл
- Катетер болон үрэвслийн шингэн дамжих гуурс орчмын халдваргүйтгэл
- Төрөхийн үзлэг оношилгоо болон мэс ажилбарын өмнө болон хойно үтрээний халдваргүйтгэл
- Бактери, мөөгөнцөр, вирусээр үүсгэгдсэн арьсны халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх
- Чихрийн шижингийн үеийн хөлийн шарх, тэжээл дутлын шархлаа, хэвтрийн холголт цооролтын эмчилгээ
- Хомхой долоох буюу амны салстын герпес, бэлэг эрхтний герпесийн эмчилгээнд тус тус хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Йод болон бэлдмэлийн найрлага дах бодисуудад хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг хориглоно.