Сервит-Д3 Плюс (Servit-D3 Plus)
Хэрэглэх заалт
Витамин Д нь тосонд уусамтгай витамин юм. Витамин Д гэсэн нэршил нь сульдаа өвчнөөс сэргийлэх болон урьдчилан сэргийлэхэд хэрэглэгддэг стеролын найрлагатай холбоотой. Хүний Витамин Д-ийн байгалийн эх үүсвэр нь хэт ягаан туяа (UV radiation) бөгөөд 7-дегидрохолестролыг (провитамин Д) холекальциферолд (Витамин Д3) эсвэл эргостеролыг эргокальциферолд (Витамин Д2) хувиргадаг. Нарны гэрэлд хангалттай өртөхгүй байх эсвэл хоол хүнсэнд энэ витамин дутагдалтай байх үед Витамин Д-ийн дутагдал үүсдэг. Витамин Д3-ийн дутагдал нь хүүхдэд сульдаа, насанд хүрэгсдэд яс зөөлрөх эмгэг буюу остеомаляция үүсгэдэг.
Витамин Д3 -ийн хэрэглэх заалт:
Д амин дэмийг хоол хүнснээс хангалтгүй авах болон түүний нийлэгжил буурснаас (өөх тосгүй тэнцвэргүй хооллолт, наранд өртөхгүй байх, энэ витамины гэдэсний шимэгдэлт алдагдах эмгэг) үүсэх Витамин Д-ийн дутагдлын эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтэд хэрэглэнэ.
Сульдаа болон яс зөөлрөх эмгэгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэд.
Хүүхдийн спазмофили болон таталт
Таны эмч өөр зорилгоор энэ бэлдмэлийг танд зөвлөсөн байж болох ба яагаад энэ бэлдмэлийг хэрэглэж байгаагаа сайтар асуух шаардлагатай.
Эсрэг заалт
Хэрвээ та холекальциферол эсвэл этил олеат (олейны хүчлийн давс) -д хэт мэдрэг бол
Хэрвээ та нефриттэй бол
Хэрвээ та бөөрний чулуутай бол
Хэрвээ та дегенератив болон зүрх судасны эмгэгтэй бол
Хэрвээ та гиперкальциемитэй бол
Хэрвээ та үсэрхийлсэн шохойжилттой бол.
Хэрвээ таньд дээрхийн аль нэг байгаа гэж бодож байвал эхлээд эмчдээ хандаж зөвлөгөө авна уу.