Opens in a new tab
Нэвтрэх
  • Севотрой (Sevotroi)

    Troikaa Pharmaceuticals Limited
    Эмийн хэлбэр
    Унтуулах шингэн
    Жор бичих эмчийн ангилал
    Эмнэлгийн нөхцөлд хэрэглэнэ
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    250 мл · №1
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Севотрои-г насанд хүрэгчид, бага насны хүүхдэд эмнэлгийн нөхцөлд мэс заслын үед ерөнхий мэдээгүйжүүлэх зорилгоор хэрэглэнэ.
    • Севофлураныг түүнд болон галогенжсан мэдээгүйжүүлэгчидэд мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй (эдгээр мэдээгүйжүүлэгийн дараа үл мэдэгдэх шалтгаанаар элэгний үйл ажиллагааны эмгэгийн өгүүлэмж, халуурах, лейкоцитоз үүсэх).
    • Севофлураныг генийн мэдрэгийн нөлөөгөөр халуурах эсвэл сэжигтэй өвчтөнүүдэд эсрэг заалттай.
    • Севофлураныг ерөнхий мэдээгүйжүүлэгтэй өвчтөнд эсрэг заалттай.
    • Онцгой анхааруулга, хэрэглээнд тавигдах арга хэмжээ
    • Севофлуран урьдал эмчилгээнд наркоз болон амьсгал дарангуйлах үйлдэлт эмүүд хэрэглэсний улмаас амьсгал дарангуйлагдах боломжтой. Иймд амьсгалыг хянаж шаардлагатай бол дэмжинэ.
    • Севофураныг ерөнхий мэдээгүйжүүлэг дор мэргэшсэн хүн л гүйцэтгэнэ. Амьсгалын замд хиймэл агааржуулалт, хүчилтөрөгчийг баяжуулах, эргэлтэнд оруулах сэхээн амьдруулах хэрэгслийг нэн даруй ашиглах боломжтой байх ёстой.
    • Түгээх багажийн сайн мэдсэний дүнд севофлураныг концентрацийг тохируулна. Дэгдэмхий бодисын шингээлт нь физик шинж чанараараа ялгаатай байдаг тул зөвхөн севофлураныг тусгайлан тохируулсан ууршуулагч ашиглах ёстой. Ерөнхий мэдээ алдуулалтын удирдамжийг өвчтөний хариу үйлдэл дээр үндэслэн хувь хүн болгонд тохируулна. Мэдээгүйжүүлэгийн үед гипотензи, амьсгал дарангуйлагдах шинж гүнзгийрдэг.
    • Хорт гипертерми: эмзэг хүмүүсд амсгалаар хэрэглэх хүчтэй мэдээ алдуулагч бодис нь хүчилтөрөгчийн өндөр эрэлт хэрэгцээ, артерийн гиперетаболитийн төлөв байдлыг үүсгэж, хорт гипертрерми гэж нэрлэдэг эмнэлзүйн хамшинж бий болгоно. Эмнэл зүйн хам шинж нь гиперкапни, булчин хөших, тахикарди, тахипноэ, хөхрөлт, , цусны даралт тогтворгүй байдаг. Эдгээр өвөрмөц шинж тэмдэгүүдийн зарим нь хөнгөн мэдээгүйжүүлэгт цочмог гипокси, гиповолеми үүсгэнэ. Эмчилгээнд гурвалсан бодисын (севофлуран) хэрэглээг зогсоох, судсанд дантролен натри хийх (өвчтөний менежментийн талаарх нэмэлт мэдээллийг харгалзан дантролен натри судсаар хийх), дэмжих эмчилгээ хийнэ. Ийм эмчилгээ нь биеийн температурыг хэвийн болгох, амьсгалын замын болон цусны эргэлтийг дэмжих зорилгоор эрчимтэй хүч чармайлтыг багтаасан бөгөөд электролит шингэний суурь хүчлийн эмгэгийн менежмент болно. Бөөрний дутагдал хожим гарч болох ба шээсний гарцыг хянаж, боломжтой бол тогтвортой байлгана.
    • Мэс заслын гиперкалиеми: Амьсгалын замаар хэрэглэх мэдээгүйжүүлэгч бодис нь ховор тохиолдолд сийвэнгийн кали түвшинг ихэсгэснээр бага насны хүүхдэд мэс заслын дараа , нас баралт үүсгэсэн. Нэн ховор мэдрэл булчингийн эмгэгтэй өвчтөн ялангуяа Duchenne булчингийн дистропитой өвчтөн хамгийн эмзэг байдаг. Сукцинилхолинтой хамт хэрэглээ нь эдгээр тохиолдолд ихэнхдээ хамаарна. Эдгээр өвчтөнүүдэд сийвэнгийн креатинкиназа түвшин мэдэгдэхүйц өндөр байсан ба зарим тохиолдолд миоглобинуритай шээсний өөрчлөлт илэрдэг. Хэдийгээр хорт гипертерми илэрч байсан ч эдгээр өвчтөнд булчин хөших, гиперметаболик шинж тэмдэг үүсээгүй. Гиперкалеми болон тэсвэртэй хэм алдагдалыг эмчлэх эрт ба түрэмгий арга нь мэдрэл булчингийн өвчний дараагийн үнэлгээг хийхийг зөвлөж байна.
    • QT уртсалт маш ховор тохиолдол torsade de pointes (онцгой тохиолдолд нас баралт) үүсгэсэн. Эмзэг өвчтөнд севофураныг болгоомжтой хэрэглэнэ. Помпе эмгэгтэй хүүхдэд ховдолы хэм алдалт үүсэлт бүртгэгдсэн.
    • Митохондрын эмгэгтэй өвчтөнд севофлурантай ерөнхий мэдээгүйжүүлэгийг маш болгоомжтой хийнэ.
    • : маш ховор тохиолдолд мэс заслын дараах хөнгөн, дунд, хүнд хэлбэрийн элэгний үйл ажиллагааны өөрчлөт, шарлалттай шарлалтгүй гепатит үүсэлт бүртгэгдсэн.
    • Эмнэл зүйн дүгнэлтээс севофлураны хэрэглээнд элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөн эсвэл элэгний үйл ажиллагаанд нөлөөлөх эм хэрэглээний улмаас үүссэн байаг. Өвчтөнд галогент гидрокарбонат, севофураныг бгогино хугацаанд давтан хэрэглээнд элэний гэмтэл үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлнэ.
    • Ерөнхий: мэдээгүйжүүлэгийн үед севофлураны тунгаас хамааран цусны даралт ихэсдэг. Цусны даралт ихсэх нь мэдээгүйжүүлэгийн гүнтэй холбоотой байж болох бөгөөд ийм тохиолдолд өвчтөний севофлураны концентрацийг саармагжуулах замаар багасгаж болно. Бусад эмийн улмаас гиповолеми, гипотензи, гемодинамикийн өөрчлөлттэй өвчтөнд тунг тохируулахдаа онцгой анхаарах нь зүйтэй.
    • Бүх мэдээ алдуулагчийн адил гемодинамикийн тогтвортой байдлыг хангах нь титэм судасны эмгэг, зүрхний булчингийн шигдээсээс зайлсхийнэ.
    • Эх барихын практик умайн сулруулах, умайн цус алдах эрсдлийг нэмэгдүүлэх тул севофлураныг онцгой болгоомжтой хэрэглэнэ.
    • Ерөнхий унтуулгаас өвчтөнийг сэргээхийн тулд сэргээх өрөөнөөс гарахдаа өвчтөнийг анхаарна. Севофлураны мэдээгүйжүүлэгээс эрт гарах нь мэс заслын дараах өвдөлтийг эрт үүсгэнэ. Ерөнхийдөө севофлураны эргэн сэргээлтийн хугацаа хэдхэн минутанд явагдах ч мэдээгүйжүүлэгийн дараа хоёр, гурван хоногийн турш оюуны үйл ажиллагаанд гарах өөрчлөлтийг судалж үзээгүй болно. Бусад мэдээгүйжүүлэгийн адил хэд хоногийн турш сэтгэцийн өөрчлөлт үүсч болно. Хүүхдэд түргэн тусламж хамтарсан эм хэрэглээтэй холбоотой байж болно (ойролцоогоор тохиолдлын 25%).
    • CO2 шингээлт: ховор тохиолдолд калийн гидроксид (Баралим) агуулсан шингээгч бодисын CO2 шингээгчийг ашиглахтай холбоотой севофлураны аппаратанд хэт халалт, утаа, эсвэл гал түймрийн ховор тохиолдлын тохиолдлыг мэдээлсэн. Севофлураны концентрацитай харьцуулбал гэнэт бууралт, ер бусын удааширалт СО2 шингэгч сав, түгээгчийн тохиргоонд хэт халалт үүссэнтэй холбоотой байж болно.
    • Севофлураны деградантууд (метанол, формальдегид, карбон моноксид, A, B, C, D нэгдэлүүд) амьсгалаар CO2 шингээгч ашиглах саармагжуулснаар удаан хугацааны хэрэглээнд (≥ 2 цаг) севофлураны хамгийн их концентраци (8%) байна. Амьсгалын замаар мэдээгүйжүүлэгт (натри гидроксид агуулсан шингээгч хэрэглэх) формальдегидын концентраци ажиглагдсан нь хөнгөн хэлбэрээр амьсгалын замд цочроох нөлөө үзүүлнэ. Эмнэл зүйн үр дүнгийн доройтол туршилтын загвар дээр тодорхойгүй байна.
    • Хэрэв эрүүл мэндийн мэргэжилтэн CO2 шингээгч дууссан нөхцөлд дэгдэмхий мэдээгүйжүүлэгчийг дарангуйлахаас өмнө сольж өгнө (севофлуран г.м.). Хатсан газрын өнгөний өөрчлөлт үүссэн эсэхийг шалгана. Иймээс өнгөний өөрчлөл үүсэхгүй бх нь хангалттай чийгшил үзүүлээгүйг харуулна. CO2 шингээгч нь өнгөний үзүүлэлтийн төлөв байдлаас үл хамааран байнга солигдоно.
    • Бөөрний эмгэг: бөөрний дутагдалтай өвчтөнд судалсан тоо цөөн (суурь креатинины клиренс 1.5мг/дл их), энэ бүлэгт севофлураны аюулгүй хэрэглээ бүрэн судлагдаагүй. Иймээс севофлураныг бөөрний дутагдалтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
    • Харханд хийгдсэн зарим судалгаанд бэлдмэл А (пентафлуроизопротенил флурометил эфир (PIFE)) түвшинд илэрсэн хордууллт ердийн эмнэлзүйн практикт илэрч байгааг харуулдаг. Харханд хордуулах механизм тодорхойгүй бөгөөд хүнд үзүүлэх хамаарал тогтоогдоогүй.
    • Мэдрэлийн мэс засал & мэдрэл булчинийн эмгэг: тархины даралт ихсэх эрсдэлтэй өвчтөнд севофлураныг тархины дотоод даралт бууруулах техниктэй уялдуулан болгоомжтой хэрэглэнэ (гипервентиляци).
    • Уналт: севофлураны хэрэглээнд уналт үүсэлт ховор бүртгэгдсэн.
    • Севофлураны хэрэглээнд хүүхэд, өсвөр насныхан, эрсдэлт хүчин зүйлтэй өндөр настанд уналт үүсдэг. Уналт үүсэх эрсдэлтэй өвчтөнүүдийг севофлураны хэрэглэхийн өмнө эмнэл зүйн өмнөх дүгнэлтээр илрүүлнэ. Хүүхдэд гүн унтуулга хязгаарлагдмал. ТЦБ хийн севофлураны тунг хянаснаар өвчтөнд цочмог уналт үүсэх эрсдлийг хянана.
    • Бага насны хүүхэд: Tсевофлураны хэрэглээ уналттай холбоотой. 2 сартайгаас өсвөр насны хүүхдэд урьдчилсан эрсдэлт хүчин зүйл байгаагүй. Севофлураныг хэрэглэхэд уналтын эрсдэлтэй өвчтөнд эмнэл зүйн үнэлгээ шаардлагатай.
    • Хүүхдэд дистони хөдөлгөөн ажиглагдсан.
    • Эмийн бүтээгдэхүүн, бусад хэлбэрийн харилцан нөлөө
    • Бета-симпатомиметик изопреналин, альфа-, бета- симпатомиметик адреналин, норадреналиныг ховдолын хэм алдалт үүсэхээс эрсдлээс сэргийлж севофлурантай хамт болгоомжтой хэрэглэнэ.
    • Сонгомол бус MAO-саатуулагчид: мэс заслын үед криз үүсэх эрсдэлтэй. Мэс засал хийхээс 2 долоо хоногийн өмнө эмчилгээг зогсооно.
    • Севофураныг кальцын антагонист ялангуяа дигидопиридин ялгаруулах эмүүд гипотензи үүсгэнэ.
    • Кальцын антагонистыг амьсгалын замаар мэдээгүйжүүлэгчтэй хамт хэрэглэснээр сөрөг инотроп нөлөө нэмэгдэх эрсдэлтэй тул болгоомжилно.
    • Сукцинилхолиныг амьсгалын замаар мэдээгүйжүүлэгчтэй хамт хэрэглэснээр хүүхдэд мэс заслын дараа ховор тохиолдолд сийвэнгийн кали түвшин ихэссэнээр , нас баралт үүснэ.
    • Севофлураныг мэс заслын явцад түгээмэл хэрэглэдэг янз бүрийн бодисуудтай ялангуяа төв мэдрэлийн системд нөлөөлөх бодис, аутонимик эмүүд, араг ясны булчин сулруулах, халдварын эсрэг эмүүд болох аминогликозидууд, дааврууд, синтетик эмүүд, цусан бүтээгдэхүүн, судасны эмүүд, эпинефринтэй аюулгүй, үр дүнтэй гэж үзсэн. Эпинефрин / Адреналин: Севофлуран нь изофлураны адил зүрхний булчингийн мэдрэгийн улмаас гаднаас адреналин хэрэглэх хэм алдалтыг үүсгэнэ
    • Шууд үйлдэлт симпатомиметикүүд: севофлураныг шууд шуд үйлдэлт симпатомиметикүүдтэй (амфетамин, эфедрин) хэрэглэхэд цочмог даралт ихдэх эрсдэлтэй.
    • Бета-хориглогчид: севофлуран нь бета хориглогчийн ( судасны компенсатын механизмыг хориглосноор) сөрөг инотроп, хронотроп, дромотроп нөлөөг ихэсгэнэ. Верапамил: севофлуран, верапамилыг нэг дор хэрэглэснээр ховдол тосгуурын сэрэл дамжуулалт буурна.
    • CYP2E1 өдөөгчид: цитохромын Р450 изоэнзим СҮР2Е1 идэвхийг нэмэгдүүлэх эмийн бэлдмэл, нэгдлүүд болох изониазид, согтууруулах ундааны зүйлс нь севофлураны хувиралыг ихэсгэн сийвэн дэх фторын концентрацийг ихэсгэнэ. Севофлуран, изониазид хамт хэрэглэвэл изониазидын хордуулах нөлөөг нэмэгдүүлнэ.
    • St John's Wort: Хүнд явцтай гипотензи, мэдээгүйжүүлэгээс хойш үүсэх шинж тэмдэгүүд урт хугацаанд St John's Wort хэрэглэснээр нөхцөлдөнө.
    • Барбитуратууд: севофлуран мэс заслын үед элбэг хэрэглэх барбитуратуудтай нийцдэг.
    • Бензодиазепам, опиоидууд: Бензодиазепам, опиоидууд бусад амьсгалын замаар өгөх мэдээгүйжүүлэгийн адил севофлураны МАС-г бууруулна. Мэс заслын практикт севофлураныг бензодиазепам, опиоидуудтай хамт элбэг хэрэглэгдэг. Опиоидууд ялангуяа алфентанил, суфентанилыг севофлурантай хамт хэрэглэвэл синергист нөлөөний улмаас зүрхний цохилт, цусны даралт, амьсгалын хүрээг зохицуулна.
    • Азотын исэл: бусад галогенжсан дэгдэмхий мэдээгүйжүүлэгчид, севофураны МАС азотын исэлтэй хамт хэрэглэснээр буудаг. МАС насанд хүрэгчидэд 50%, хүүхдэд 25% буурна. Мэдрэл булчингийн хориг үүсгэгчид: амьсгалын замаар хэрэглэх мэдээгүйжүүлэгчид, севофлуран хоёул деполяризацигүй булчинийн сулралын улмаас мэдрэл булчингийн хориг үүсэлтийг уртасгана. Нэмэлтээр алфентанил – N2O, севофлураны мэдрэл бучлингийн хориг үүсэлтийг панкурони, векурони, атракриум өдөөнө. Эдгээр булчин сулруулах бэлдмэлийн тун севофлурантай хэрэглэхэд изофлурантай адил байна. Сукцинилхолин дээр севофураны нөлөө, мэдрэл булчингийн хоригийн деполяризаци, үргэлжлэл судлагдаагүй.
    • Мэдээгүйжүүлэгийн өдөөлтийн үргэлжлэл мэдрэл булчингийн хоригийн тунг бууруулснаар эндотрахеал интубацийн нөхцөл эсвэл севофлураны хэрэглээний эхний цөөн минутын дараа булчингийн сулрал хангалтгүй ажиглагдана.
    • Деполяризацигүй бодисууд, векурон, панкурон, атракриумын хоорондын харилцан нөлөө судлагдсан. Онцгой удирдамж байхгүй тохиолдолд: (1) эндотрахеал интубацын үед деполяризацигүй булчин сулруулах эмүүдийг тунг бууруулахгүй, (2) мэдээгүйжүүлэгийн барих үед N2O/oпиоид мэдээгүйжүүлэг туйлшралгүй булчин сулруулах эмүүдийн адил бууруулна. Булчин сулруулах нэмэлт тунг зохицуулахдаа мэдрэлийн өдөөлтийн хариу урвалаар удирдан чиглүүлэх хэрэгтэй.
    • Бусад бодисуудын адил севофлураны дундаж концентрацид судсаар мэдээгүйжүүлэг пропофол хэрэглэнэ.
    • Плазм дах фторын концентраци ихсэлт СҮР2Е1 идэвх нэмэгдсэнээр ихсэнэ.

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !