Сибазон (Sibazon)
Moscow Endocrine Plant
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
5 мг / ml-2 мл · №5
Хэрэглэх заалт
- Төрөл бүрийн шалтгаант сэтгэлийн хямрал, айдас түгшүүр, сэтгэлийн элдэв шаналгаа, зовлонт бодол сэтгэл гутрал ба бусад хямралыг дарах
- Архинд донтох эмгэгийн үе дэх абстинент хам шинж, архины шалтгаант солиорлыг эмчлэх
- Эпилепсийн статус (үргэлжилсэн таталтын үед) ба бусад шалтгаанаар булчин чангарч татсан (татран, жирэмсний эклампси) үед
- Нугасны гэмтэл, ууц нурууны ба хүзүүний мэдрэлийн үрэвслийн үед мэдрэлийн эсийн тэжээлийн алдагдлаас шалтгаалсан – сөнөрөлт өөрчлөлтийн улмаас төвийн гаралтайгаар булчин татаж, чангарсан үед
- Хэрлэг өвчний үе дэх булчингийн чангарал, нуруу нугаламын зөөлөвчийн эмгэгийн үе дэх өвдөлтийн хам шинж, мэс засал, оношлогооны төвөгтэй ажилбар ба зүрхний шигдээстэй өвчтөнд хийх дефибрилляци эмчилгээний өмнө бэлтгэл болгож, бусад эмчилгээтэй хавсран
- Эх амаржих үед төрөлтийг хөнгөвчлөх зорилгоор (дутуу төрөлтийн үед зөвхөн 3 сартайгаас дээш хугацаанд); эхэс урьдаж ховхорсон тохиолдолд тус тус хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Диазепамд болон бензодиазепины бүлгийн аль нэг эм, мөн энэ бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэгшсэн бол
- Оврого (кома), шок болон архины гүн хордлогын улмаас амин чухал эрхтнүүдийн үйл ажиллагаа суларсан үе, төв мэдрэлийн үйл ажиллагааг дарангуйлах үйлдэлтэй эмийн бодисын хурц хордлого (тухайлбал наркотик өвдөлт намдаагч эмүүд ба тайвшруулах нойрсуулах эм)
- Элэг ба бөөрний цочмог өвчин, булчингийн хүнд хэлбэрийн сулрал, хаалттай өнцөгт глауком (нүдний дотоод даралт ихдэлтийн хурц сэдрэл эсвэл ингэж хүндрэх эрсдэл бүхий хүн)
- Төв мэдрэлийн үйл ажиллагаа дарангуйлагдсанаас шалтгаалан амьсгал ба ухамсарт ухаан хямарсан үед
- Уушгины архаг бөглөрөлтөт өвчний хүнд явцтай үед (амьсгалын үйл ажиллагааны дутагдал гүнзгийрэх тул), амьсгалын цочмог дутагдалтай хүнд, түрүү булчирхайн томролттой хүн, жирэмсэн эх (ялангуяа эхний 3 сард), хөхүүл эх, шинэ төрсөн нярайн амьдралын эхний 30 хоногт (булчинд ба судсанд тарихыг) тус тус хориглоно.
- Болгоомжтой хэрэглэх заалт
- Эпилепситэй болон урьд нь уналт таталт өгч байсан өгүүлэмжтэй (диазепам эмчилгээг эхлэх үед эсвэл эмчилгээг дуусгах үед уналт таталтын давтамж ба хүч ихсэх, эпилепсийн статуст орж болзошгүй тул), абсанс (түр зуур ухаан балартаж өөрийн мэдэлгүй үйлдэл хийх) байдалд ордог эсвэл Леннокса-Гастогийн хам шинжтэй (судсанд тарих үед эпилепсийн уналт таталт үргэлжлэх байдалд орж болзошгүй тул), элэг ба/эсвэл бөөрний үйл ажиллагааны дутагдалтай хүмүүст, тархи ба нугасны шалтгаант хөдөлгөөний алдагдал (атакси, гиперкинез), сэтгэц нөлөөт эмийн хамааралтай болж байсан өгүүлэмжтэй, сэтгэцэд нөлөөт эмийг хэт ихээр хэрэглэх хандлагатай, тархины органик эмгэг өөрчлөлттэй, цусны сийвэнгийн уургийн хэмжээ багассан, шөнө унтаж байхад амьсгал нь тасалддаг (байж болзошгүй эсвэл тийм болох нь тогтоогдсон), өндөр настанд тус тус болгоомжтой хэрэглэнэ.