Симбринза (Simbrinza)
- B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлэгүүд,
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.
Хэрэглэх заалт
- Нүдний дотоод даралтыг (IOP) нээлттэй өнцөг бүхий глауком эсвэл нүдний гипертензитэй насанд хүрсэн, дан эмчилгээгээр нүдний дотоод даралтыг хангалттай бууруулж чадахгүй байгаа өвчтөнүүдэд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Идэвхтэй бодис, бусад бодисууд эсвэл сульфонамидуудад хэт мэдрэгшилтэй тохиолдолд хэрэглэхийг хориглоно.
- Моноамин оксидаз дарангуйлах эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдэд хэрэглэхийг хориглоно.
- Норадренергик зөөвөрлөлтөнд нөлөөлөх антидепрессант хэрэглэж буй өвчтөнүүд (гурван цагирагт антидепрессант болон миансерин)
- Бөөрний хүнд зэргийн дутагдалтай өвчтөнүүдэд хэрэглэхийг хориглоно
- Гиперхлоремийн ацидозтой өвчтөнүүдэд хэрэглэхийг хориглоно.
- 2-оос бага насны хүүхэд болон нярай хүүхдэд хэрэглэхийг хориглоно