Синглон (Singlon Coated)
Gedeon Richter Polska sp.z o.o.
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
10 мг · 28 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Синглон бэлдмэлийг гуурсан хоолойн багтраа өвчний үед хэрэглэнэ. Ялангуя, хөнгөн болон дунд зэргийн хүндрэлтэй, дахилтат хэлбэр, утлагаар глюкокортикоид болон богино хугацааны бета-адреномиметик бэлдмэлд үр дүнгүй үед нэмэгдэлээр монтелукастыг хэрэглэнэ.
- Улирлын гаралтай ринитийн үед синглоныг хэрэглэнэ.
- Түүнчлэн гуурсан хоолойн хөдлөлөөс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Ялангуяа, үйл ажиллагааны ачааллалттай мөн эмгэг жамд гуурсан хоолойн агшилт давамгайлсан үед өргөн хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлаганд орсон аль нэг бодист харшилтай байх эсвэл “Найрлага” хэсэгт заагдсан бодист харшилтай тохиолдолд хэрэглэхийг хориглоно.