Синоаксон (Sinoakson)
Sinopharm Zhijun Pharmaceutical Co.,Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1 г · №10
Хэрэглэх заалт
- Streptococcus pneumoniae, Staphylococcus aureus, Haemophilus influenzae, Haemophilus parainfluenzae, Klebsiella pneumoniae, E. coli, Enterobacter aerogenes, Proteus mirabilis, Serratia marcescens зэрэг нянгаар үүсгэгдсэн амьсгалын доод замын халдварууд
- Streptococcus pneumoniae, Haemophilus influenzae (бета-лактамаза үүсгэгч омгуудыг оролцуулаад), Moraxella catarrhalis(бета-лактамаза үүсгэгч омгуудыг оролцуулаад) зэрэг нянгаар үүсгэгдсэн дунд чихний цочмог үрэвсэл
- Staphylococcus aureus, Staphylococcus epidermidis, Streptococcus pyogenes, Viridans group streptococci, Streptococcus pyogenes, Enterobacter cloacae, Klebsiella oxytoca, Klebsiella pneumoniae, Proteus mirabilis, Morganella morganii, Pseudomonas aeruginosa, Serratia marcescens, Acinetobacter calcoaceticus, Bacteroides fragilis, Peptostreptococcus омгийн нянгаар үүсгэгдсэн арьс, арьсны бүтэцтэй эдийн халдварууд
- E. coli, Proteus mirabilis, Proteus vulgaris, Morganella morganii, Klebsiella pneumoniae зэрэг нянгаар үүсгэгдсэн шээсний замын халдварууд(хүндрэлгүй болон хүндрэлтэй)
- Neisseria gonorrhoeae-аар үүсгэгдсэн(пенициллиназа үүсгэдэг болон үүсгэдэггүй омгуудыг оролцуулаад) хүндрэлгүй заг хүйтэн өвчин(умайн хүзүүний, шээсний сүвний, залгиур хоолойн болон шулуун гэдэсний), Neisseria gonorrhoeae-н пенициллиназа үүсгэдэггүй омгоор үүсгэгдсэн залгиур хоолойн заг хүйтэн
- Neisseria gonorrhoeae-аар үүсгэгдсэн бага аарцгийн үрэвсэлт өвчнүүд
- Staphylococcus aureus, Streptococcus pneumoniae, E. coli, Haemophilus influenzae, Klebsiella pneumoniae зэрэг нянгаар үүсгэгдсэн цусан халдвар
- Staphylococcus aureus, Streptococcus pneumoniae, E. coli, Proteus mirabilis, Klebsiella pneumoniae, Enterobacter-ийн омгуудаар үүсгэгдсэн яс, үе мөчний халдварууд
- E. coli, Klebsiella pneumoniae, Bacteroides fragilis, Clostridium-ын омгууд, Peptostreptococcus омгийн нянгаар үүсгэгдсэн хэвлийн дотоод халдварууд
- Haemophilus influenzae, Neisseria meningitides, Streptococcus pneumoniae-аар үүсгэгдсэн менингит зэрэг болно
Эсрэг заалт
- Хэрэв та эргэлзэж байвал эмч, эм зүйчээс асууна уу.
- Цефтриаксон натри тарилгыг хийх явцад онцгой анхаарал тавина.
- Та эмчид заавал мэдэгдэх нөхцөл:
- – Та өмнө пенициллин, бусад ижил төстэй антибиотикт хөнгөн хэлбэрийн харшил үүссэн бол (ялангуяа арьсны загатнаат тууралт).
- – Танд жагсаалтанд дурдаагүй гаж нөлөө илэрсэн бол.
- – Та багтраатай бол
- – Та саяхан хэрэглэсэн болон одоо кальци авч буй бол
- – Та гэдэс яалангуяа колитоор өвдөж байсан (гэдэсний үрэвсэл).
- – Та элэг, бөөрний эмгэгтэй
- – Та бусад өвчнөөр өвдсөн ялангуяа цусны өвчин
- – Та цөсний хүүдий, бөөрний чулуутай байсан эсвэл судсаар тэжээл авч байгаа бол
- – Та натри бага хоолны дэглэмтэй бол