Синупрет (Sinupret)
Bionorica SE
Эмийн хэлбэр
Сироп
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Хамрын дайвар хөндийн зуурамтгай шүүрэлтэй цочмог ба архаг үрэвсэл (риносинусит).
- Өвчний онцлог шинж тэмдэг нь хамраар амьсгалахад хүндрэлтэй байх (хамар битүүрэх), хамраас ( хамрын ханиад) эсвэл хамар залгиураас шүүдэс ялгарах, толгой өвдөх, нүүр чинэрч өвдөх, үнэрлэх чадвар алдагдах эсвэл буурах, хүүхэд өдөр эсвэл шөнийн цагаар ханиалгах.
Эсрэг заалт
- эмийн бэлдмэлийн аль нэг идэвхтэй бодист ба/эсвэл туслах бодист хэт мэдрэг байх
- 2 хүртэлх насны хүүхдэд
- Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэл
- Бактерийн эсрэг бэлдмэлтэй хамт хэрэглэж болно.
- Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэл одоогоор тодорхойгүй байна.
- Онцгой анхааруулга ба урьдчилан сэргийлэлт
- Өвчний шинж тэмдэг 7–14 хоногоос урт хугацаагаар үргэлжлэх, биеийн байдал дордох эсвэл дахих ба/ эсвэл хамраас цус гарах, халуурах, хүчтэй өвдөх, хамраас идээт ялгадас гарах, хараа муудах, нүүрний дунд хэсэг эсвэл нүдний тэгш хэм алдагдах, нүүр бадайрах тохиолдолд эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй, учир нь дээрх шинж тэмдгүүд нь ялган оношлох болон яаралтай эмийн эмчилгээ хийх шаардлагатай риносинуситын хэлбэрүүдийн ноцтой шинж тэмдгүүд байдаг.
- Удаан хугацаанд хадгалахад бэлдмэлийн үр нөлөөнд нөлөөлөхгүй булингар эсвэл тунадас үүсэж болзошгүй.
- Синупрет® бэлдмэлийг ходоодны үрэвсэл болон хоол боловсруулах замын өвчин сэдэрсэн ба мэдрэг ходоодтой өвчтөнд болгоомжтой хэрэглэх ба хоолны дараа аяга усаар даруулж хэрэглэнэ.
- Синупрет® бэлдмэлд этанол 6,8 – 8,3 % (алкоголыг) агуулна, өөрөөр хэлбэл 7,0 мл-т 0,44 г (нэг удаагийн хамгийн өндөр тун) байна, энэ нь 11 мл шар айраг эсвэл 5 мл дарстай тэнцүү. Бэлдмэл нь алкоголь агуулдаг тул архины хамааралтай, түүнчлэн архинаас гаргах эмчилгээ хийлгэсэн хүмүүст хэрэглэж болохгүй. Бэлдмэлд алкоголь агуулагдах тул жирэмсэн эх, хүүхэд болон эрсдэлт бүлгийнхэнд, тухайлбал элэгний эмгэгтэй эсвэл эпилепситэй өвчтөнд анхаарах хэрэгтэй.
- Этанол агуулаагүй (алкоголь) Синупрет® бэлдмэлийн гадуураа хальсан бүрхүүлтэй шахмал хэлбэрийг хэрэглэж болно. Маш ховор тохиолддог фруктоз үл тэвчих удамшлын эмгэгтэй өвчтөнүүдэд Синупрет® -ыг хэрэглэж болохгүй.
- Чихрийн шижинтэй өвчтөнд зориулсан мэдээлэл
- 7,0 мл сироп 5,5 г шингэн мальтит агуулагддаг, энэ нь 0,35 талхны нэгжтэй тэнцэнэ. Энергийн үнэлэмж 2,3 ккал/г мальтит байна. Мальтит нь бага зэрэг туулгах үйлчилгээ үзүүлж болзошгүй.