Дөрвөн цэнт “Скай Селл Флу” вакцин (SKYCellflu Quadrivalent)
SK Bioscience Co.,Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал + тариур
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
0.5 мл · 1 урьдчилан дүүргэсэн тариур
0.5 мл · 10 урьдчилан дүүргэсэн тариур
Хэрэглэх заалт
- Насанд хүрэгчид болон 6 сараас дээш насны хүүхдийг томуугийн A, B хүрээний дэд хэв шинжийн вирусээр үүсэх томуугаас урьдчилан сэргийлэх идэвхтэй дархлаажуулалтад хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Вакцины идэвхтэй бодис, туслах бодис эсвэл формалинд хүнд хэлбэрийн хэт мэдрэгшил, анафилакси илэрч байсан бол.
- Халууралттай эсвэл цочмог халдварт өвчний үед.
- Өмнөх томуугийн вакцины дараа таталт, хүнд харшлын урвал илэрсэн бол.
- Өмнөх томуугийн вакцинжуулалтаас хойш 6 долоо хоногийн дотор Гийен–Баррегийн хам шинж эсвэл бусад мэдрэлийн эмгэг үүссэн бол.
- Зүрх судас, бөөр, элэгний цочмог өвчин эсвэл архаг өвчний идэвхтэй үе, амьсгалын замын цочмог өвчин болон бусад халдварын идэвхтэй үед.
- Өмнөх вакцинжуулалтаас системийн тууралт, харшлын урвал үүссэн эсвэл эмч вакцин тарихад тохиромжгүй гэж үзсэн бусад нөхцөлд.