Снуп (Snup)
Ursapharm Arzneimittel GmbH
Эмийн хэлбэр
Хамрын цацлага
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
45 мкг / доз-15 мл · №1
90 мкг / доз-15 мл · №1
Хэрэглэх заалт
- Снуп® 45 мкг/тун, хамрын тугнагдсан шүршлэг нь насанд хүрэгчид болон 2-оос дээш насны хүүхдэд хэрэглэхэд зориулагдсан.
- Снуп® 90 мкг/тун, хамрын тугнагдсан шүршлэг нь насанд хүрэгчид болон 6-аас дээш насны хүүхдэд хэрэглэхэд зориулагдсан.
- Ринит (хамраас нус гоожих), харшлын цочмог ринит, поллиноз, синусит, евстахиит, дунд чихний үрэвсэл зэрэг шинж тэмдэг бүхий амьсгалын замын цочмог өвчинд (хамар залгиурын салст бүрхэвчийн хаван бууруулах хавсарсан эмчилгээний нэг хэсэг) хэрэглэнэ. Өвчтөнийг хамрын хөндийн оношлогоонд бэлтгэхэд хэрэглэж болно.
- Хэрэв 5-7 хоногийн дараа нөхцөл байдал сайжрахгүй эсвэл улам дордвол эмчид хандах хэрэгтэй.
- Снуп® бэлдмэл хэрэглэхийн өмнө мэдвэл зохих зүйлс
Эсрэг заалт
- Снуп® бэлдмэлийг хориглоно:
- Хэрэв та ксилометазолин эсвэл энэ эмийн бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд харшилтай бол (зааврын 6-р хэсэгт жагсаасан)
- Хэрэв таны цусны даралт их бол (артерийн гипертензи)
- Хэрэв таны зүрхний цохилт түргэссэн бол (тахикарди)
- Хэрэв таны судсанд холестерины товруу үүссэн бол (хүнд хэлбэрийн атеросклероз)
- Хэрэв та нүдний дотоод даралт ихсэлт дагалддаг нүдний өвчинтэй бол (глауком)
- Хэрэв та бамбай булчирхайн дааврын ялгаралт ихсэх эмгэгтэй бол (гипертиреоз)
- Хэрэв та удаан үргэлжилсэн хамрын салст бүрхэвч нимгэрэх үрэвсэлтэй бол (тэжээлгүйтлийн ринит)
- Хэрэв та хамрын арьс, салст бүрхэвчийн үрэвсэлт өвчинтэй бол
- Хэрэв та өмнө нь тархины бүрхүүлд мэс засал хийлгэсэн бол
- Хэрэв та гипофиз булчирхайгаа авахуулах мэс засал хийлгэсэн бол (трансфеноидын гипофизэктоми)
- Хэрэв та моноамин оксидазын дарангуйлагч (MAO) (тэдгээрийг зогсоосноос хойш 14 хоногийн дараа), гурав, дөрвөн цагирагт антидепрессант ууж байгаа бол.
- Онцгой анхааруулга, урьдчилан сэргийлэлт
- Снуп®-ийг хэрэглэхээс өмнө эмч, эм зүйчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй.
- Бэлдмэлийг чихрийн шижин, зүрх судасны хүнд өвчин (зүрхний титэм судасны өвчин, зүрхний бах), түрүү булчирхайн гиперплази, феохромоцитома, порфири, хөхүүл үед, адренерги эмэнд мэдрэг, нойргүйдэл, толгой эргэх, чичрэх, цусны даралт ихсэх; QT уртсах хам шинж бүхий өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэнэ.