Стрепсилс /зөгийн бал лимон/ (Strepsils /zugiin bal limon/)
Reckitt Benckiser Healthcare International Ltd
Эмийн хэлбэр
Хүлхмэл шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
0.6 мг + 1.2 мг · 24 шахмал
Хэрэглэх заалт
- Стрепсилс®-ыг насанд хүрэгчид болон 6 наснаас дээш
- хүүхдэд халдварт үрэвслийн үед хоолойн өвдөлтийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Бэлдмэл нь хоолойн өвдөлт болон цочролыг багасгана (үүнд: залгих болон ярих үед), хэсгийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Стрепсилс® бэлдмэлийн үйлдлийн механизм
- Стрепсилс® бэлдмэлийн үйлчлэгч бодис нь амилметакрезол ба 2,4-дихлорбензил спирт юм. Амилметакрезол нь фенолийн уламжлалын үжилгүйжүүлэгч.
- 2,4-дихлорбензилийн спирт ба амилметакрезолийн үйлдлийн механизм нь бичил биетний болон мөөгөнцрийн эсийн уургийн коагуляци болон эсийн мембраны липидтэй харилцан үйлчилснээр нөхцөлдөх ба энэ нь үүсгэгчийн эсрэг үр дүнг тодорхойлно.
- Бэлдмэл нь халдварт үрэвсэлт өвчлөлийн үед үжилгүйжүүлэх үйлдэлтэй, өргөн хүрээний грам эерэг, грам сөрөг бичил биетний эсрэг идэвхтэй, мөөгөнцөр, вирусын эсрэг үйлдэл үзүүлсэн. Энэхүү эмийн бэлдмэл нь хэрэглэснээс хойш 1 минутын дотор Streptococcus pyogenes, Staphylococcus aureus, Haemophilus influenzae, Moraxella catarrhalis зэрэг бичил биетний эсрэг илэрхий антисептик буюу бактерицид үйлдэл үзүүлдэг. Мөн салстыг 1–2 минут бүрхэх үед томуугийн A вирус, парагрипп, амьсгалын замын синцитиаль вирус, цитомегаловирус болон коронавирус зэрэг хэд хэдэн вирусийн эсрэг үйлдэл үзүүлнэ.
- Бэлдмэл нь амны хөндийн салст бүрхүүлийг зөөлрүүлэх ба хоолойн өвдөлт болон цочролыг багасгана (үүнд: залгих болон ярианы үед). Бэлдмэлийг хүлхэж эхэлснээс хойш 5 минутын дараа хоолойн өвдөлтийн эрчмийг бууруулдаг. Өвдөлт намдаах үйлчилгээ нь 2 цаг хүртэл үргэлжилдэг.
- Хэрэв 3 хоногийн дотор биеийн байдал сайжрахгүй эсвэл дордвол эмчид хандана уу.
- Стрепсилс ® бэлдмэлийг хэрэглэхийн өмнө мэдэх шаардлагатай зүйлс
Эсрэг заалт
- Стрепсилс®-ыг хавсралт зааврын 6-р бүлэгт дурдсан туслах найрлагуудын аль нэгэнд болон амилметакрезол + 2,4 дихлорбензилийн спиртэнд харшилтай бол хэрэглэхгүй.