Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Сулофаген

    Siu Guan Chem ind Co.,Ltd
    Эмийн хэлбэр
    Тарилгын уусмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    2мг/мл-20мл – 1

    Савлагаа: 1
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    тарилгын уусмал | FT20220214AP08158
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Элэгний архаг өвчний үед элэгний хэвийн бус үзүүлэлтийг сайжруулах зорилгоор хэрэглэнэ.
    • Тугналт, хэрэглэх арга
    • Насанд хүрсэн хүнд хоногт 5-20 мл-ээр судсаар тарьж хэрэглэнэ. Өвчтөний нас, шинж тэмдгээс хамаарч тунг тохируулна. Элэгний архаг өвчний үед хоногт 1 удаа 40-өөс 60 мл хэмжээгээр судсаар тарьж эсвэл судсаар дуслаар тарьж хэрэглэнэ. Эмийн тунг өвчтөний нас, биеийн байдлаас хамаарч өөрчлөн тохируулж болно. Өндөр тунгаар тарьж хэрэглэх шаардлагатай тохиолдолд хоногийн тунг 100 мл-ээс хэтрүүлэхгүй.
    • Ерөнхий хориглох заалт
    • (1) Шок болон үүнтэй төстэй эрсдэлт хүчин зүйлийг үнэлэхийн тулд өвчний түүхийг сайтар нягтлах асуух хэрэгтэй.
    • (2) Шок үүссэн тохиолдолд яаралтай хийх эмчилгээг бэлэн байлгах ёстой.
    • (3) Эмчилгээг хийсний дараа өвчтөнийг тайван байлган, өвчтөний биеийн байдлыг анхааралтай ажиглах ёстой.
    • (4) Чихэр өвсний үндэсний (Glycyrrhizae Radix) найрлагатай бусад төрлийн бэлдмэлийг хамт хэрэглэхэд энэхүү бүтээгдэхүүнд агуулагдах глициризийн хүчлийн үйлдэл нь ихэсч улмаар псевдоальдостеронизм үүсэх аюултай тул зохих арга хэмжээг авах ёстой.
    • Дараахь өвчтөнүүдэд хэрэглэхийг хориглоно.
    • (1) Энэхүү эмийн найрлагад орсон бодисуудад хэт мэдрэг, харшилтай өвчтөнүүд
    • (2) Альдостеронизм, миопати ба цусан дахь калийн хэмжээ багассан өвчтөн (цусан дахь калийн хэмжээг багасгах, артерийн даралт ихдэх өвчнийг болон бусад төстэй эмгэгшилийг даамжруулах сөрөг талтай).
    • Болгоомжтой хэрэглэх нь
    • Эмнэлзүйн туршлагаас харахад өндөр настанд цусан дахь калийн хэмжээ багасах буюу түүнтэй төстэй гаж нөлөө үүсэх эрсдэл өндөртэй. Ийм учраас өвчтөний биеийн байдлыг сайтар хянаж эмчилгээг хийхийг зөвлөнө.
    • Бусад эмтэй харилцан үйчлэл болон бусад харилцан үйлчлэл
    • Бусад эмтэй болгоомжтой хавсарч хэрэглэнэ.
    • Тиазидийн бүлгийн шээс хөөх бэлдмэлүүд (этиазид, трихлорметиазид гэх мэт), бөөрний гогцоонд нөлөөлж шээс хөөх бэлдмэлүүд (этакриникийн хүчил, фуросемид гэх мэт) нь шээстэй хам калийг биеэс гадагшлуулах үйлдэлтэй тул глицирризиний калийг гадагшлуулах үйлдлийг ихэсгэх учраас цусны сийвэн дэхь калийн хэмжээг бууруулах магадлалтай. Ийм учраас өвчтөний биеийн байдлыг сайтар хянах шаардлагатай (цусны сийвэн дэх калийн концентрацийг хянах шаардлагатай).

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7494