Тамивир (Tamivir)
Chong Kun Dang Pharmaceutical Corp
Эмийн хэлбэр
Ууж хэрэглэх хөвмөл бэлтгэх нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
6 мг / мл-50 мл · №1
6 мг / мл-75 мл · №1
Хэрэглэх заалт
- 2 долоо хоногоос дээш настай нярай, хүүхэд, насанд хүрэгсдэд томуугийн шинж тэмдэг илэрснээс хойш 48 цаг дотор, Инфлуэнза А болон В вирусийн халдвараар үүсгэгдсэн томуу өвчнийг эмчлэх (36 долоо хоногоос доош настай дутуу төрсөн нярайд хэрэглэхгүй) зорилгоор хэрэглэнэ.
- 1 наснаас дээш настай хүүхэд болон насанд хүрэгсдэд Инфлуэнза А болон В вирусийн халдвараар үүсгэгдсэн томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. (Томуугийн вирусийн халдвараас сэргийлэх анхан шатны эмчилгээ нь вакцинжуулалт болно. Тухайн вакцин нь улирлын томуугын вирусийн тухайн цувралд тохироогүй, вакциний үйлчлэх үр дүн тодорхойгүй болон вакцинжуулах боломжгүй үед Тамивирийг хэрэглэнэ.)