Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Тазоперан

    Chong Kun Dang Pharmaceutical Corp
    Эмийн хэлбэр
    Тарилгын лиофильжүүлсэн нунтаг
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    4г+0.5г – 10

    Савлагаа: 10
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    тарилгын лиофильжүүлсэн нунтаг | FT20201001JP07749
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Насанд хүрэгсэд:
    • Амьсгалын доод замын халдвар, түрүү булчирхайн үрэвслээс бусад шээсний замын халдвар, хэвлийн хөндийн халдвар, арьсны халдвар, нейтропенитэй өвчтөний халдвар ба халууралт, бактерийн гаралтай цусан үжил
    • Хүүхэд:
    • Нейтропенитэй өвчтөний халдвар ба халууралт, хэвлийн гялтангийн үрэвсэл дагалдсан мухар олгойн үрэвсэл, буглаа гэх мэт.
    • [ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН]
    • Насанд хүрэгсэд ба хүүхэд (12-с дээш насны):
    • Ердийн тун нь 4,5г-р 8 цагийн зайтай хоногт 3 удаа хэрэглэх юм. Бэлдмэлийн тунг халдварын байршил болон явцаас хамаарч зохицуулах шаардлагатай. Тунг хоногт 18г хүртэл ихэсгэж болно.
    • Нейтропенитэй өвчтөн: 4,5г-р 6 цагийн зайтай хоногт 4 удаа хэрэглэнэ. Аминогликозидын бүлгийн антибиотиктой хамт хэрэглэхийг зөвлөнө.
    • Бөөрний дутагдалтай өвчтөн:
    • Креатининий клиренс (мл/мин)
    • Зөвлөж буй тун
    • > 40
    • Тунг зохицуулах шаардлагагүй
    • 20-40
    • 4,5г-р 8 цагийн зайтай хоногт 3 удаа
    • < 20 ба гемодиализ
    • 4,5г-р12 цагийн зайтай хоногт 2 удаа
    • Гемодиализ-д байгаа өвчтөнд 4,5г-р 12 цагийн зайтай хоногт 2 удаа хэрэглэхийг зөвлөнө. Диализ бүрийн дараа 1 нэмэлт тун (2,25г) хэрэглэнэ.
    • Креатининий клиренс 40мл/мин-с дээш үзүүлэлт бүхий өндөр настай өвчтөнд тунг зохицуулах шаардлагагүй. Хэрэв креатининий клиренсийн үзүүлэлт 40мл-мин-с доош байвал дээр заасантай адилаар зохицуулна.
    • Нейтропенитэй хүүхэд (12-с доош насны) эсвэл хүндрэл дагалдсан мухар олгойн үрэвсэл:
    • Нейтропени: Бөөрний үйл ажиллагаа нь хэвийн 50кг-с доош жинтэй хүүхдэд аминогликозидтой хамт Тазопераныг 90мг/кг тунгаар 6 цагийн зайтай хэрэглэнэ. 50кг-с дээш жинтэй хүүхдэд хэрэглэх тунгийн дэглэм нь насанд хүрэгсдийнхтэй адил байна..
    • Хүндрэл дагалдсан мухар олгойн үрэвсэл: Бөөрний үйл ажиллагаа нь хэвийн хүүхдэд (2-12 настай, 40кг-с доош жинтэй) 112,5мг/кг тунгаар 8 цагийн зайтай хэрэглэхийг зөвлөнө. 40кг-с дээш жинтэй хүүхдэд насанд хүрэгсэдтэй адил тунгийн дэглэмээр хэрэглэнэ.
    • Бөөрний дутагдалтай хүүхэд (12-с доош настай, 50кг-с бага жинтэй):Тунг бөөрний дутагдлын зэрэгт тохируулж дараах байдлаар хэрэглэнэ:
    • 40-80
    • 90мг/кг тунгаар 6 цагийн зайтай
    • 90мг/кг тунгаар 8 цагийн зайтай
    • < 20
    • 90мг/кг тунгаар 12 цагийн зайтай
    • Гемодиализ-д байгаа хүүхдэд (50кг-с доош жинтэй) 45мг/кг тунгаар 8 цагийн зайтай хэрэглэхийг зөвлөнө.
    • [ХЭРЭГЛЭХ ЗАМ]
    • Уг бэлдмэлийг венийн судсанд дуслаар тарьж хэрэглэнэ.
    • Бэлдмэлийг ариутгасан тарианы ус эсвэл физиологийн давсны уусмалаар найруулна. (2,25г Тазопераны тарилгад 10мл ба 4,5г Тазопераны тарилгад 20мл). Найруулсан уусмалыг дор хаяж 50мл эсвэл 100мл физиологийн давсны уусмал, эсвэл 5% декстрозын уусмал, эсвэл ариутгасан тарианы усаар нэмж шингэрүүлэх ба 30 минутын турш венийн судсанд дуслаар тарина.
    • [хэрэглэх үеийн болгоомжлол]

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7495